Би: Минжи зөвшөөрөх болов уу?
Сүхён: Харин бараг зөвшөөрчих байх аа.
Би: Чи итгэлтэй байна уу?
Сүхён: Хэзээ ч ийм итгэлтэй байсангүй.
Би: Чи өмнө нь ч бас ингэж хэлж байсан.
Сүхён: Тэгээд энд ямар хамаатай юм.
Би: Хамаагүй л дээ. Зүгээр хэлсэн юм.
Сүхён: Минжитэй ярьж үзэх үү?
Би: Одоо юу?
Сүхён: Одоо ч биш л дээ.
Би: Аан ер нь үү? Тэгээд юу гэж асуух уу? Шууд очоод манай хамтлагт орох уу? Гэх юм уу?
Сүхён: Юу гэж дээ. Шууд асуухгүй. Эхлээд ямар зорилготой байгаагаа хэлнэ шдээ. Чи Минжитэй дотно билүү?
Би: Ер нь гайгүй шүү. Ганц хоёр уулзаж байсан болохоор гайгүй дотно.
Сүхён: Тийм үү? Заза, тэгвэл чи асуу. Би хажууд чинь байж байя.
Би: Чи ингээд намайг шахчих байсан юм уу?
Сүхён: За яахав ээ, яахав.
Би: Хоёр эгч маань яаж байгаа бол.
Сүхён: Мэдэхгүй ээ, хоёуланг шиг бодоод сууж байгаа байлгүй.
Би: Тийм байх өө. Амрах уу?
Сүхён: За амаръя, амаръя.
Би: Сайхан амраарай.
Сүхён: Чи ч бас.
☞︎︎︎Хэжин, Сүён☜︎︎︎
Хэжин: За, Сүён-ши Наригийн дугаарыг саначихлаа.
Сүён: Ээ, ашгүй. За залгах уу?
Хэжин: Тэгье.
Хэжин: Ээе, Нари сайн уу?
Нари: Хэжин үү? Хөөх, ямар сонин хүн ярьж байна аа.
Хэжин: Тийм ээ. За тэгээд сонин сайхан юу байна даа.
Нари: Өө юу байхав дээ. Дүүтэйгээ хэрэлдээд л байж л байна. Харин чамаар юу байна даа. Их удаан уулзсангүй.
Хэжин: Тайван амар амгалан байна. Заза, тэр ч яахав. Нари их чухал зүйл ярих гэсэн юм.
Нари: Юу юм? Ярил даа.
Хэжин: Утсаар ярих зүйл биш болохоор. Уулзаад ярилцъя.
Нари: Тийм чухал юм уу?
Хэжин: Тийм ээ. Маргааш чи Хэритэй хамт манайд ирээрэй.
Нари: Ойлголоо.
Хэжин: Би чам руу гэрийн хаягаа явуулчихъя.