А

1K 94 7
                                    




- Хайраа, өнөөдөр хамт хоноцгооё.

- Мм, болох юм уу?

- Мэдээж болно.

Хосууд дэлгүүрт хүнсээ цуглуулж буй бололтой тэргээ түрэн явах бөгөөд тэргэнд элдэв амттан, бэлэн хүнс, лаазалсан бүтээгдэхүүн болон ногоо, нэг хайрцаг шар айраг үзэгдэнэ.

- Одоо болох байх. Сүүлд авсан гахайн мах, тахиан мөч дуусаагүй байсан. Тэднээр хоол хийцгээе.

Бүсгүй өөрийн булцгар хацраа бондойлгон хөөрхөн инээхэд түүнийг нь харсан залуу гараа сунган хацрыг нь чимхээд нүдээ онийлгон хариу инээмсэглэнэ.

- Чиний хоолыг идээгүй удчихжээ.

Залуу урт ургассан үсээ хойшлуулан малгайгаа дахин засан өмсөөд тэргээ түрэн касс руу зүглэв.

- Хайраа. Бид эхлээд ямар хүүхэдтэй болвол зүгээр бол? Эрэгтэй эсвэл эмэгтэй?

- Мэдэхгүй юм. Чи юу гэж бодож байна.

Тэд тортой хүнсээ барин гэрийн углаашаа чирэн дээш өгсөнө.

- Надад бол хоёулаа л хөөрхөн.

Найз залуугийнхаа урд хойно гаран дэгдэгнэх жижигхэн бондгор охин жаргалтайгаар инээсээр, амьдралыг бзрэн утгаар мэдэрч буй мэт л хөөртэйгөөр алхана.

- Чиний минь хүслээр л.

Залуу түүнд тэнгэрт нисэж буй мэт, тэндээсээ уначихаж магадгүй юм шиг хөөрүү бөгөөд аюулт мэдрэмжийг өгдөг.

Nighty night [Completed]Where stories live. Discover now