- Хайраа.
- Мм.
Үд болтол орондоо нойрмоглосон залуу сая нэг хөнжлөөсөө цухуйхад найз бүсгүй нь түүний арзайсан урт үсийг харан тэсэлгүй инээнэ.
- Арзгар мангаа.
Тэр инээсээр найз залуугийнхаа үсийг улам сэгсийлгэхэд залуу нэг хүчтэй татаад л түүнийг хажуудаа хэвтүүлэн өрөө түүний дээрээс өнгийжээ.
- Мангаа чамайг үнсмээр байна гэнээ.
Залуу шүдээ угаагаагүй тул түүнийг албаар үнсэж орхиход бүсгүй түүнийг түлхэн орилно.
- Яа муу заваан амьтан минь. Босож шүдээ угаа.
- Ойлголоо.
Бүсгүй доош буун ширээний ард бэлдэн тавьсан шарсан гахайн мах, өндөгийг зүсэн хачиртай талх бэлдэхдээ өөрийн эрхгүй дотор эвгүйрхсэнд шуудхан огиж орхив. Энэ үед шуудхан л толгойнд нь орж ирсэн бодол бол хүүхэд байсан юм. Тэр сүүлийн үед илт найз залуугаа өдөн, албаар хамгаалалтгүй секс олныг хийсэн бөгөөд үүнээс илүүтэй түүний сарын тэмдэг сүүлийн сард ирээгүй гэдэг нь түүнд 2 сартай жирэмсэн бол хордлого өгдөг гэх таамгийг нь улам л батлаад байв.
- Юу хийж байгаа юм?
Ард нь гэнэтхэн л дуугарсанд цочсон ч түүнд бэлэг барихаар шийдэн шуудхан л жүжиглэв.
- Юу ч биш ээ. Суучих. Цайгаа ууя.
Тэр залуу түүнийг хүүхэд хүсэж буйг мэдсэн ч түүний хүслээр л бүхнийг хийсэн нь бүхнийг зөнгөөр нь хаяж буй мэт...