M

799 78 7
                                    

Шөнийн бүрэнхий хотыг нөмөрсөн цагаар нимгэн даашинзтай охин байн байн эргэн харсаар гүйж байлаа. Түүний амьсгаа задарч, бахардан доош унаж, хоолой нь халуу шатан хорсохын зэрэгцээ хөл нь хүртэл шархлан өвдөнө. Тэрээр ердөө гэрийн углааштай байх бөгөөд түүнийгээ хөлнөөсөө алдахгүй гэсэндээ хөлөө чангалан гүйснээс болж булчин нь янгинана.

- Хүүхэлдэй минь яагаад орхиод явчихваа. Би чамайг түүнтай танилцахдаа баяртай байна гэж бодсон юмсан.

Түүнийг туйлдан суух зуурт тэр хэдийнээ хажууд нь ирсэн байх бөгөөд алхам алхмаар ойртохдоо гоморхсон хүүхдийн хоолойгоор түүнд шивнэнэ.

- Зайл зайл. Надаас хол бай.

Охин түрүүхэн сонссон зүйлээсээ цочролд орж одоо ч ангижирч үл чадна хамаг бие нь салгана.

- Чшш. Муухай үгс хэлж болохгүй шүү.

Түүний ардхан холгүйхэн замын цаана зогсоосон машин нь харагдахад охин тийш ухас хийв. Гэсэн ч хэдийн өөрт нь ойртсон залуу шууд л түүнийг бүсэлхийгээр нь ороон авч өөрт наан зогсоолоо.

- Убба, та...

Охин түүнээс мултарсан ч хашлаганд тулан гарцгүй болсон тул доош суун нулимсаа барьж чадалгүй цурхирна.

- Намайг битгий.. битгий тэгээч дээ. Гуйя.

Тэр улам уйлсаар байх бөгөөд алгаа хавсран өмнөө байх нэгнээс гуйна.

- Хүүхэлдэй минь, битгий уйл лдаа. Хөөрхөн байхаа больчихвол... алчихна шүү.

Түүний сүүлийн үг зог тусахад хүргэж нулимсаа барихыг хичээн гараараа шувтарч байлаа.

- Сайн байна. Одоо босоод ир.

Охин босон зогсоод хашлаганд наалдахад залуу түүнд улам ойртон гараа сунгана. Тэд ширгэсэн голтой жижигхэн далан дээр зогсох ба хашлага охины гуяар л татах намхан байсанд тэр 5 метрийн өндрөөс унах вий гэхээс айж гар нь салгалсаар. Залуу түүний гарнаас зүүн гараараа атган гарыг нь энхрийлэн үнсэв. Тэрхэн мөчид багахан анхаарлаа сулруулсан охиныг нөгөө гараараа эргэлзэлгүй хойш хүчтэй түлхэхэд толгойндоо дийлдэн арагш савж орилоон сонсогдоно.
Гүүрний хашлага намхан тул шуудхан толгойгоороо унах байсан ч атгалцсан гар нь охиныг унагалгүй тогтоолоо. Залуу өөрөө түлхсэн ч өөрөө барина.

- Гуйя, убба би хүүхэдтэй. Бид хамтдаа сайхан амьдарч болно шдээ. Намайг татаач гуйя.

Охин уйлан гонгиносоор хэлэх ба гараа сунган хашлаганаас барихыг хүссэн ч дасгал хийж үзээгүй турьхан бие нь биеэ дийлсэнгүйд гар нь хүрэхгүй байлаа.

- Уучлаарай хүүхэлдэй минь, хүүхэд та хоёр хэтэрхий хүнд юм.

Nighty night [Completed]Where stories live. Discover now