Уг бичвэр ёс бус үг хэллэг агуулж байгаа тул зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан болно.
• • • • •
Өсвөр насныханы 50 дүрэм ...
2-р дүрэм хэн нь хамгийн дур булаам бэ? Ялагчийг сонгох тийм ч хэцүү биш хэр олон хөвгүүдийг /охидуудыг/ тоглоомоос хассан нь ялагч ...Клубээс гарч ирэн такси барин гэрт орж ирэхэд үйлчлэгч намайг харан
: авхай! Тань дээр зочин ирсэн. Би түүнийг хорьж дийлсэнгүй!
Би: ирэхийг нь мэдэж байсан болохоор санаа зоволтгүй ээ!Өрөөндөө ирэн түүн рүү харан санаа алдан
Би: чиний үйлдэл болгон таахад амархан байх юмаа.
: уйтгартай гэж үү?
Би: тийм ээ, чамаас галзууртлаа уйдаж байна.
: Жимин надаас сонирхолтой байна гэж бодож байна уу?
Би: чиний найз болохоор чам шиг уйтгартай байна санаа юу гээд би түүн рүү ёжтой инээхэд тэр над руу ойртож ирэн үсээр минь оролдон
: тэгвэл 2уулаа мөрийцөх үү?
Би: чиний сайн найз чинь надад таалагдаад надтай 3 сараас илүү хамт байвал чи миний нүднээс далд орно
: харин тэр надаас богино хугацааг чамтай өнгөрөөх юм бол чи үүрд миний эмэгтэй болох болно.
Би: СурИний хажууд үүрд байх тийм амархан гэж бодоо юу?
: би Хёнү шиг байгаагүй биздээ! Гэхэд нь би түүн рүү ойртон уруулан дээр нь зөөлөн үнсээд
Би: чамаас архи үнэртэж байна. Маргааш хичээлтэй биздээ. Би амармаар байна гээд өрөөнийхөө хаалга руу очин хаалгаа нээгээд
Би: наад асуултаа Хёнүгээс асуу!!! Зориг чинь хүрвэл шүү дээ.
: намайг басах хэрэггүй шүү! Пак СурИн... Гээд өрөөнөөс гаран явах нь тэр.~~~~~
Залуугийн талаас
СурИний гэрээс гарч ирэн түүний өрөө рүү харан
: намайг басах хэрэггүй! Би чамайг өөрийн болгохын тулд хүн алсан ч чадах тэнэг гэдгийг чи мэдэхгүй байх шиг байна.Хамгаалалтын малгайгаа өмсөн мотоциклоо асаан хурд хэтрүүлэн давхисаар хотын захад хаягдсан байшинд орж ирэхэд танхай залуус надад зай тавин өгөхөд нь би тэдний дундуур явсаар түүдэг галын хажууд суух нас тогтсон ах дээр очин бөхийгөөд
: та надад өртэй гэсэн байхаа
: над руу залгахад л хангалттай! Гэхэд нь залуу энгэрээсээ зураг гаргаж ирэн өнөөх залууд өгөхөд тэр залуу толгой дохих нь тэр.
: 2 хоног гээд залуу тэднийг орхин гарав.
