001

446 52 5
                                    

Харанхуй болж, хөл хөдөлгөөн тасарсан жижигхэн тосгон. Түүнээс зайдуу байрлах ойд хашгирах чимээ сонсогдоно. Бор өнгийн үс, хар богино даашинзтай эмэгтэй өвдөг сөхрөн гараа хавсраад

-Гуйя, намайг явуулчих. Тэгэх үү? Гуйя хэмээн чичирсэн хоолойгоор өгүүлнэ.

Гартаа хутга барьж хар өнгийн хувцас өмссөн залуу толгойгоо үл ялиг гилжийлгэн

-Б и
а р а в
т о о л ъ ё .
Сайн нуугдаарай гэж хэлээд нүдээ хөнгөхөн даран чангаар тоолж эхлэнэ.

-НЭГ

Бүсгүй ой руу улам гүн орсоор л...

-ХОЁР

Өмсөж байсан өндөр өсгийтөө хаашаа ч юм шидэн гүйсээр...

-ГУРАВ, ДӨРӨВ, ТАВ

Алуурчнаас холдож буй хэмээн найдах авч...

-ЗУРГАА

Залуун бүдүүн хоолой хажууд нь мэт сонсогдоно...

-ДОЛОО

Дахиад хэдэн алхам ч хамаагүй урагшлах...

-НАЙМ

Дахиад нэг ч бай хамаагүй...

-ЕС

УРАГШЛАХ....

-АРАВ

х-хэрэгтэй

Модны ард арай чүү амьсгаагаа даран сууна. Цээж нь түнхэлзэн амаа дарсаар нулимс урсгахгүйг хичээх бүсгүйд хэн нэгний баргил хоолой жихүүцэм.

-Сайн нуугдах хэрэгтэй шүү!

Хүүхэн хараа нь тогтож үл чадан эргэн тойрноо нягтлан суух бүсгүйн ард залуу инээмсэглэн зогсоно. Залуу доош түүний өндөрт тааруулан тонгойгоод чихэнд нь

-О Л Ч И Х Л О О гэж хэлэн хутгаа далайна...

-О Л Ч И Х Л О О гэж хэлэн хутгаа далайна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

...

-Сайн байна уу? Намайг Ким Тэхён гэдэг. Өнөөдрөөс эхэлж уран зохиолын багшаар ажиллана. Мөн танай ангийг дааж авч байгаадаа баяртай байна. Өмнө нь Сөүлийн их сургуульд ажиллаж байсан туршлагатай.

UntitledWhere stories live. Discover now