Өчигдөр буюу 0000 оны 00 сарын 00 өдрийн оройн 21:56 цагийн орчим 25 настай бүсгүй ×××× тосгонд ор сураггүй алга болжээ.
Тэрээр хар богино даашинз, улаан өндөр өсгийт цайвар цэнхэр өнгийн пальто өмссөн байсан бөгөөд тухайн өдөр ажлаасаа тарсанаас нь хойш хэн ч хараагүй аж. Тэрээр 60 орчим насны хүмүүсийг хүлээн авдаг асрамжийн газрын асрагчаар ажилладаг байсан аж.
Одоогоор тухайн тосгоны цагдаагийн газар идэвхтэй эрэл явуулж байгаа ажээ...
...
Нар хэдийн хэвийж, өдөр талдаа орсон ч одоо хүртэл орондоо хэвтэх Жонгүк. Түүнийг хаалгыг нь тогшилгүй орж ирсэн ээж нь цочиож орхижээ.
Эх нь өрөөг нь хэд хэд тойруулж хараад,
-Миний хүү босоод өрөөгөө цэвэрлэ, ээж нь гарах ажилтай болчихлоо гэж хэлээд өрөөг орхихынхоо өмнө-Аан бас өчигдөр хими цэвэрлэгээнд өгсөн аавынхаа хүрмийг авахаа мартав аа!? хэмээн хэлээд өрөөг орхив.
Жонгүк залхуутайхан орноосоо өндийгөөд гарт таарсан хувцасаа өмссөн болоод мөрөө хавчин
-Цэвэрхэн л байна даг хэмээгээд энд тэнд нь хөглөрсөн хог, тоосондоо дарагдсан өрөөгөө хальтхан харав.
Тэрээр амандаа үглэн ширээн дээр тавьсан хими цэвэрлэгээний газрын баримтыг харангаа
-Яахаараа үйлчилгээний газар байж тийм хол байдаг байнаа? Тэнд бараг хүн байдаггүй биз дээ. Ер нь орлого олдог юм уу? хэмээн өөртэйгөө ярих аж.Жонгүкийн хувьд амралтын өдрөө орондоо хэвтэж өнгөрөөдөг нэгэн. Тиймдээ ч өөрийнхөө гайхалтай амралтаа нураахгүйн тулд ийн дугуй унан, хэрэндээ л яарах аж.
Цэнхэр өнгийн биеийн тамирын өмд, нимгэхэн цагаан подволкан дээр куртка давхарласан байх ба үс нь арзайж босжээ. Үүнийгээ ч үл тоон явсаар хүрэх газраа ирэв.
Гэрээсээ дугуйтай ирэхэд л аль хэдийн 20 минут өнгөрсөн байв.
Тийм ч том биш хэдий ч цэвэрхэн тохижилттой хананых нь талыг эзлэх шилэн цонхоор эргэн тойрон нь нэвт харагдана. Тэрээр баримтаа үзүүлэн хүрмээ авах зуураа цонхны цаад талыг уйтгартайхан ширтэнэ.
Тосгоны захад байрлах энэхүү газрын ойролцоо тийм ч их хүн байдаггүй бололтой ил хуль харагдана. Хаа нэг шувууд нисэлдэн өнгөрөх бөгөөд орхигдсон балгас лугаа дүр зураглал. 100 метр орчмын цаана ой мод байх бөгөөд нилээн шигүү бололтой...
![](https://img.wattpad.com/cover/217796874-288-k638944.jpg)
YOU ARE READING
Untitled
Romance-Бидний энэ түүхийг юу гэж нэрлэх хэрэгтэй вэ? Хайрын түүх?! Хагцлын түүх гэх үү! -Зүгээр л нэргүй, гарчиггүй...