Тэр өдрөөс эхлээд л энэ дэлхий тэр чигтээ Jackson-ны талд орсон юм. Ерөнхийдөө энэ орчлон ертөнц тэр чигтээ түүнийх болсон гэсэн үг.
Wang Jackson тэр өдөр Хятадын хамгийн сайн тагнуулчид болон өөр хэд хэдэн хүнийг энэ ажиллагаанд туслуулах зорилгоор хөлслүүлж ажилуулсан юм.
*Jilin city, China 19:21 * At the prison
Jackson шилэн хананы наад талд нь суугаад удахгүй орж ирэх хэн нэгнийг хүлээнэ. Тэр сандарч байгаа болов уу? Магад үгүй биз, засмал замын уралдаанчдын хувьд сандрал гэдэг зүйлийг аль эрт мартсан байх ёстой. Гэвч энэ тэмцээн биш. Эхнэрийг нь хөнөөсөн байж болзошгүй хүнийг барихын тулд өөрийн багаа бүрдүүлж байгаа нь энэ.
Энэ хүмүүсээс хэн нэгэн нь л зөвшөөрөхгүй бол төлөвлөгөө тэр чигтээ нурлаа л гэсэн үг.
Шилэн хананы цаана байх төмөр хаалга сар хийн онгойход гаднаас нэг цагдаа 6-н жилийн хорих ял авсан луйврын хэргийн хэрэгтэнг чирэн орж ирлээ.
Шоронгийн улбар шаргал өнгөтэй хослол өмссөн одоо дөнгөж хорь хүрч яваа залуу эр орж ирээд Jackson-ыг харан гайхав.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. "Энэ чинь хэн бэ?" хэмээн асуух хоолойн өнгө нь түүнийг ёжилсон биш үнэхээр л хэн гэдгийг нь мэдэхгүйдээ гайхан асууж байгаа нь илт байв.
Jackson залуугийн урдаас харан сэтгэл татам инээмсэглэлээр инээмсэглээд урагш дөхөн
"Чи намайг мэдэхгүй байх нь аргагүй. Өөрийгөө танилцуулахыг зөвшөөрнө үү? Намайг Wang Jackson гэдэг. Танилцсандаа таатай байна, Huang Renjun" гэлээ.
Renjun юу ч хэлсэнгүй. Түүнрүү харан суусаар л байтал жаахан эвгүй байдалд орсон Jackson "Луйврын хэргээр 6-н жилийн ял аваад дөнгөж 16-хан насандаа хүүхдийн хорих ангийн хаалгыг татсан Renjun" хэмээгээд сандлаасаа босоод эргэн түүнрүү харав.
Энэ удаад Renjun түүнрүү харан инээмсэглээд яриаг нь үргэлжлүүлэн сонсохоор шийдлээ.
![](https://img.wattpad.com/cover/217887432-288-k291083.jpg)
YOU ARE READING
Number 07 || Team Wang
Short Story[Jackson Wang] Засмал замын уралдаанч Jackson Wang харамсалтайгаар эхнэрээ алдана. Гэвч түүний эхнэрийг санаатайгаар хөнөөсөн байж болзошгүй гэх таамгаар тэр Хятад дахь хамгийн шилдэг хүмүүсийг нэг баг болгон алуурчинг барихын тулд бүх зүйлээ золиос...