W - The luckiest guy in the World

432 32 5
                                    

"Өнөөдрийн таны уралдаан үнэхээр гайхамшигтай байлаа. Та сэтгэгдлээсээ хуваалцаач"

"Мэдээж үнэхээр гайхалтай уралдаан болж өнгөрлөө. Өрсөлдөгчид маань их сайжирсан байгааг харж байна. Миний уралдааныг тэргүүлэх хугацаа тийм ч их үлдээгүй юм байна гэж хүртэл бодоход хүрлээ" гэж хэлээд Жэксон инээв.

"Уралдаан болгоныхоо төгсгөлд та хэн нэгэнд талархал илэрхийлдэг шүү дээ. Өнөөдөр хэнд хэлэхийг хүсэж байна?" сэтгүүлч ингэж асуухад Жэксон түүнрүү харж чангаар инээгээд

"Та үргэлж эхнэртээ талархал илэрхийлдэг шүү дээ, өнөөдөр ч гэсэн тэгнэ биз дээ? гэж асуух хэрэгтэй шүү дээ"

..."Тийм ээ, мэдээж өнөөдрийн ялалтаа эхнэртээ зориулж байна. Миний дэргэд үргэлж байдаг, намайг дэмжиж байдаг хайртай бүсгүйдээ баярласнаа яаж хэлэхээ мэдэхгүй байна. Хайртай шүү" гээд үзэгчдийн суудалд суугаа эхнэр лүүгээ үнсэлт илгээхэд камер түүний эхнэрийг харуулав.

Им Ёрим ч бас түүнрүү даллан хариу үнсэлт илгээхэд Жэксон тэрийг нь барьж аваад зүрхэндээ наав.

"Улирлын сүүлийн тэмцээн 10хан хоногийн дараа шүү дээ, та оролцоно биз дээ?" гэж холоос аль нэг телевизийн сэтгүүлч асуухад "Мэдэхгүй ээ, эхнэр зөвшөөрвөл орно оо" гэж хэлээд тэнд байсан сэтгүүлчдийг орхин эхнэр лүүгээ гүйв.

Замдаа тэр гартаа барьж байсан хүйтэн ус бас алчуураа тавиур дээр тавиад шууд л эхнэрийнхээ зүг гүйхэд Ёрим түүнийг хоёр гараа алдлаад хүлээж байлаа.

"Өнөөдөр сайн байсан биз дээ? Намайг магтаач"

"Чи минь хамгийн шилдэг нь байлаа. Яг миний сонирхдог төрлийн залуу" гээд уруул дээр нь үнслээ.

"Өнөөдөр юу хиймээр байна?" гэж Жэксоныг асуухад Ёрим "Мм, хамтдаа кино үзчихээд гэртээ хариад би чамд гарынхаа хоолыг хийж өгье" гэв.

"Тэгвэл эхнэрээ удаан хүлээлгэхгүй байх үүднээс Ironman-н хурдхан шиг яваад хувцсаа сольчхоод ирье" гээд Жэксон тамирчдын хувцас солих өрөөрүү хар хурдаараа гүйв.

Jackson Wang. Солонгосын төдийгүй дэлхийн цуутай хэдэн засмал замын уралдаанчдын нэг. Өнөөдрөөс бараг 5-н жилийн өмнө тэр уралдааны ертөнцөд хөл тавьсан ба тэр дариудаа шуугиантайхан шиг анхны ялалтаа авч байсан юм. Жаахан түрэмгий ааштайг нь эс тооцвол их найрсаг, хөгжилтэй, сэтгэл хөдлөлөө тэр дор нь гаргадаг, хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг, тэр хүнийхээ төлөө дэлхийг хавтгай болгож ч мэдэхээр нэгэн юм.

Number 07 || Team WangWhere stories live. Discover now