CK-Let's get start!!!

120 18 5
                                    

"Тэгэхээр та нар үргэлж миний хэлснээр ажиллах болно. Үнэхээр шаардлагатай тохиолдолд өөрсдийнхөө хүссэнээр шийдвэр гаргаж болно. Бусад тохилдолд би та бүхнийг удирдах болно. Ойлгомжтой юу?" гэж Жывиг асуухад бүгд толгой дохисон ч Jackson юу ч хэлсэнгүй.

"Ноён Wang? Таньд таалагдахгүй байна уу?" гэж ахиад тэр асуулт тавихад, өөрийнхөө нэрийг сонсоод цочих Jackson түүнрүү хараад "Би ч гэсэн үү?" гэж амандаа хэлэхэд Tzuyu толгой дохиод "Тийм ээ, хэдий та бид бүгдийг цуглуулж нэг баг болгосон ч ажлыг би удирдах болно. Бид анхнаасаа тохиролцсон. Та санаж байгаа биз дээ?" гэхэд Jackson харин энэ удаад толгой дохиод "Тийм ээ, найдвартай хүн нь удирдах хэрэгтэй" гээд чимээгүй болов.

"Yuqi" гээд түүнрүү харахад Yuqi доош харсаар хүн бүрийн гарт нэг нэг хайрцагтай зүйл атгуулав.

Tzuyu "Та бүхэнд өгсөн хайрцаг болгонд ижилхэн зүйлс байгаа. Эхнийх нь чихэвч. Энэ бол хамгийн сүүлийн үеийн технологоор хийгдсэн IPO-7 загварын чихэвч. Нэг тус бүрийн үнэ нь 200,000-н америк доллар. Тэгэхээр хайрлаж гамнах хэрэгтэй" гэхэд бүгд уулга алдацгаагаад чихэндээ хийж үзэв.

"Бусад загварууд шиг ил харагдахгүй. Чихнийхээ дотор талд байршуулахад, та бүхний ярих зүйл бас миний хэлэх зүйл сонсогдох болно"

Renjun "Энэ их үнэтэй юм байна. Ажиллагаа дуусгаад би энийг өөртөө дурсгаж болно биз дээ?" гээд инээхэд Jackson "Үнэхээр энэ ажиллагааг сайн бас хурдан дуусгавал би чиний хүссэн бүх зүйлийг өгнө. Санаа зоволтгүй зөвхөн ажилдаа л анхаар" гэв.

Tzuyu "Дараагийнх нь шинжилгээ байгаа. Та бүхнийг эрүүл гэдгийг батлах ёстой шинжилгээний тест. Үзүүрийг нь хурууныхаа өндөгрүү хатгаад цус гаргахад л хангалттай. Дараа нь ард нь байгаа улаан товчин дээр дарна. Тэгээд зүүний хажууд байх хоёр гэрлийн аль нэг нь асна. Хэрэв цэнхэр нь асаж байвал та эрүүл, харин ногоон нь асаж байвал ямар нэг эмгэгтэй болж таарна гэсэн үг. Үүнийг бүгдээрээ орой унтахаасаа өмнө шинжилж үзэх ёстой шүү" хэмээхэд Amber

"Энэ тэгээд яг юуг өвчтэй гэж гаргах юм бэ дээ?"

Tzuyu "Хэрэв та нар хар тамхи хэрэглэдэг, эсвэл өөр ямар нэгэн төрлийн хар тамхитай холбоотой мансууруулах бодис хэрэглэдэг бол илэрч болно. Сэтгэцийн ямар нэг эмгэгтэй бол, ямар нэг төрлийн хорт хавдар эсвэл харшилтай бол ногоон гэрлийг заана. Хэрэв ногоон гэрэл ассан бол маргааш эмнэлэг явж бүтэн биеийн шинжилгээ өгнө"

Renjun "Вүүү~ үнэхээр энд эрүүл байж л ажиллаж болох нь ээ, ээжтэй болчихсон юм шиг санагдчихлаа" гээд инээхэд Yuqi "Ямар ч ажлыг эрүүл байж л сайн хийдэг болохоор, бид эрүүл байх хэрэгтэй"

Number 07 || Team WangWhere stories live. Discover now