Jackson эхнэрийнхээ шарилын хажууд зогсож байлаа. Яагаад ч юм түүнээс уучлалт гуймаар санагдана. Юунд гэдгийг нь мэдэхгүй ч, Ёримийг хажууд байхгүй байгаад нь уучлалт гуйхыг хүсэж байлаа.
"Уучлаарай" хэмээн аажуухан хэлэхэд нулимс нь урсаж хацар дагав.
Харин одоо л тэр анзаарав. Түүний байгаа газар яагаад ч энгийн газар биш, тэр дээр үеийн хүмүүс шиг хамбуг өмссөн байлаа. Яг ямар шалтгаанаар гэдгээ мэдэхгүй ч, ямар нэгэн баатрын дүрд хувирч байгаа бололтой.
Түрүүнээс хойш "эхнэрийн минь шарил" гэсэн сэтгэлээр хандаж байсан газар нь Ёримийг хөдөөлүүлж байснаас тэс өөр газар байв. Хаа сайгүй нов ногоон тал, уг нь Ёримийг үхэхэд намар байсан шүү дээ.
Jackson ийш тийшээ хартал өөрөөсөө өөр хэн ч байхгүй газар ирсэн байв. Яагаад, яаж яваад энд ирчихсэн юм бэ? Түүнд таамаглал ч алга.
Өнчин ганц ногоон модны доор байх хэн нэгний шарил. Чулуун дээр Им Ёрим хэмээн бичсэн байлаа. Яалт ч үгүй түүний эхнэрийнх мөн болж таарав. Гэхдээ яагаад гэдэг асуулт салсангүй.
Нар жаргаж байгаа бололтой орчин тойрно бүдэгсэж эхлэхийг Jackson ажиглаад чимээгүйхэн шарилыг ширтэж байхад хаанаас ч юм баахан манан болов.
Тэгээд хэсэг хормын дараа шарилын үүд онгойж, авсанаас тэр гэхийн тэмдэггүй үзээрийн муухай махан бие гарч ирэхийг хараад ноён Ван хараад амаа ангайлган зогсоход нөгөө муухай юм түүнийг чиглээд ойртож байв.
"Холд"
Jackson-ыг ингэж хашхичихад тэр сонссон ч юм уу үгүй ч юм уу мэдэхгүй, наашилсаар байгааг харахад сонсоогүй бололтой.
Ахиад ямар нэг зүйл хэлэх гэтэл хоолой нь таг гацаж орхив. Авиа гаргах гээд дийлсэнгүй.Түүний бие таг хөшин, зогсож байсан газартаа гацсан байлаа.
Нөгөө үзээрийн муухай зүйлс ахиад хэдэн алхамаар ойртоход л аль хэдийн Ваны хажууд тулан ирсэн байв. Түүнээс тэр гэхийн аргагүй үнэр үнэртэж, алхах бүрт нь зарим яс нь хавиралдан дуугарна.
"Б-битгий өөрийгөө...б-буруутга" тэр хачин юмны гацаж ядан хэлсэн зүйл нь энэ байв.
"ЦААШАА БАЙ"
***
Jackson арай хийн зүүднээсээ сэрэн цаг харахад үүрийн 5 болж байлаа. Уг нь эрт унтаагүй атлаа яагаад ч юм сэрчихэв. Цонхоор хартал үүр цайж харагдана.
YOU ARE READING
Number 07 || Team Wang
Conto[Jackson Wang] Засмал замын уралдаанч Jackson Wang харамсалтайгаар эхнэрээ алдана. Гэвч түүний эхнэрийг санаатайгаар хөнөөсөн байж болзошгүй гэх таамгаар тэр Хятад дахь хамгийн шилдэг хүмүүсийг нэг баг болгон алуурчинг барихын тулд бүх зүйлээ золиос...