1.Us

1.3K 109 8
                                    


Пак Жимин бол ахлах сургуулын жирийн нэгэн сурагч. Шар үс, зузаан уруул, давхраагүй ч үзэсгэлэнтэй нүд, өндөр хамараар нь түүнийг магадгүй дажгүй залуу гэж нэрийдэх байх.

Тэр сургуульдаа царайлгаараа алдартай, нэг ангийн залуу болох Жон Жонгүгтэй нууцаар үерхээд яг нэг жил болж байна. Өнөөдөр тэдний нэг жилийн ойн баяр тохиож байгаа учраас Жимин түүнтэй уулзахаар жимбиитэл эвхэж нугалсан захиа бас нэг шоколад гартаа атгасаар алхана.

Тэр үнэхээр их хөөрч догдолон, нүүрнээсээ инээмсэглэлээ огтхон ч холдуулсангүй үсэрч дэвхцэсээр шатаар өгсөв. Тэр булан эргээд л харсан зүйлдээ цочирдоод гартаа барьсан зүйлээ алдав.

Учир нь түүний найз залуу Хэсү гэх хөөрхөн охиныг үнсээд зогсож байсан юм. Бие биенээ идэх гэж дайрах мэт уруул амаа нийлүүлэхийг харсан Жимины нүдэнд нулимс хурж, шууд л тэндээс холдохоор гүйв.

Нулимс цийлэгнэсэн нүдэнд нь юмс бүрэлзэж харагдаад байсанд тэр шатаар доош уруудахдаа хөл алдаж, өөдөөс нь ирж байсан нэг хүүгийн дээрээс дараад унахад тэд хоёул шатнаас өнхрөлдөн буугаад шалан дээр давхралдаад уначихав.

Өөрт нь ямар ч өвдөлт ирсэнгүйд Жимин гайхаж тас анисан байсан нүдээ нээхдээ доор нь хэвтэх танихгүй хүүг олж харав. Тэр хүү Жиминыг хамгаалсан бололтой хоёр гараараа түүний толгой, бэлхүүс хэсгээс өөртөө наан тэвэрсэн байх аж.

Хэсэгхэн зуур Жимин өөрийгөө өөр ертөнцөд байгаагаар төсөөлөв. Учир нь тэр хүү үгээр хэлэхийн аргагүй царайлаг байсан юм. Сэтгэл татам гүн бор нүд, тэгшхэн өндөр хамар, хурц ширүүн шанааны яс, урт гэхдээ зөв хэлбэртэй уруул, ямар ч өөгүй толигор арьс.

Жимин энэ бүгдийг дотроо бодон өнөөх хүү рүү ширтээд энгэр дээрх нэрийг нь харвал Ким Тэхён гэсэн байлаа.

Тэхён санаа зовинонгүй Жиминлүү хараад

"Зүгээр үү?"

гэж асуув. Харин Жимин дөнгөж сая хайртай залуугаа өөр эмэгтэйтэй байхыг нь харснаа санаж, уруул нь өмөлзөөд ирэв. Тэгээд тэсгэлгүй Тэхёны цээжинд нүүрээ наасаар цурхиртал уйлж эхэлхэд Тэхён сандран

"Я-яасан бэ? Яагаад уйлаад байгаа юм бэ? Их өвдөө юу?"

"Т-Тиймээ. Их өвдөж байна"

Жимин үргэлжлүүлэн уйлсанд Тэхён түүнийг аргадах аядаж урт сүмбэн хуруунуудаа Жимины үсээр гүйлгэж, толгойг нь зөөлөн илээд

Бидний хайрын түүх(дууссан)Where stories live. Discover now