"Алив л дээ Тэхён а! Өөдрөг байлдаа? Чи эртээдээс хойш л хамт зугаалгаар явмаар байна гэд байсан биз дээ?"
"Тийм ээ тэгсэн. Гэхдээ би зөвхөн чамтай, хоёулхнаа л явмаар байна гэсэн болохоос! Ангиараа явмаар байна гэж хэлээгүй?"
Тэд зуны амралтаараа ангиараа долоо хоног зугаалгаар явж байгаа бөгөөд, энэ тэдний хамтдаа өнгөрүүлэх сүүлчийн жил болохоор ангийн бүх хүүхдүүд зугаалганд хамрагджээ.
"Ялгаагүй штэ? Харин ч илүү хөгжилтэй байна"
"Үгүй ээ. Энэ маш их ялгаатай!"
Хүүхдүүд олон цагийн турш автобусаар явах ба тэд замдаа их л зугаатай, дуу шуутай явна. Энэ дунд нь Жимин ч орон хөгжилдөх бол Тэхён их л дургүйхэн, цонх ширтэн сууна.
Автобусанд дуулж, бүжиглэж дуусаад Жимин суудалдаа буцаж ирвэл Тэхён өмнөхөөрөө цонх ширтээд л сууж байв. Хөдөлсөн ч шинж алга.
"Тэхён а инээлдээ? Мм? Энэ гоё байх болно оо"
"Зөвхөн хоёулахнаа л байвал гоё"
Тэхён уруулаа унжуулан, доошоо харахад Жимин түүнийг өхөөрдөн инээмсэглээд
"Хоёулаа тийм цаг гаргаж болно штэ? Хоёулхнаа байх цаг?"
"Би үргэлж тийм байгаасай гэж хүсэж байна"
"Ким Тэхён чи хэтэрхий шуналтай байгаа юм биш үү?"
"Бид үерхэж л байгаа юм чинь иймэрхүү зүйл шунал биш, хайр гэдэг юм"
Жимин ангийн хүүхдүүдийн нүдийг хариулж байгаад Тэхёны гараас атган, хуруунуудаа салаавчлан хөтлөлцөөд
"Тэгвэл хамтдаа л хөгжилтэй байя л даа?"
"Чи өөрөө намайг тоохгүй байгаа биз дээ?"
Тэхён гөлөгний нүд гарган, гомдоллоход Жимин инээд алдан
"Хэрвээ хүүхдүүд байгаагүй бол би чамайг үнсэх байлаа"
"Яагаад болохгүй гэж?"
Тэхён шуудхан Жимины уруулруу дайрсанд Жимин сандран Тэхёныг өөрөөсөө түлхэв. Тэхён уурлаж хамаг биеэ сэгсчин
"Хар л даа? Хүссэн үедээ ч чамайг үнсэж болохгүй юм бол ямар юмных нь зугаалга байдаг юм?"
"Тэхён а. Тайван байлдаа? Хоёулаа зүгээр л найзууд шиг байцгаая"
"Би тийм баймааргүй байна. Би найз залуу чинь!"
Жимин инээмсэглэн Тэхёнлуу хайр дүүрэн харцаар ширтээд
"Мэдэж байна аа. Гэхдээ түр зуур л ийм байчихъя?"
![](https://img.wattpad.com/cover/221571651-288-k940178.jpg)
YOU ARE READING
Бидний хайрын түүх(дууссан)
Romance-Би өөр хүнд сайн -Зүгээрдээ. Би чамайг өөртөө дурлуулах болно