"Маргааш хотлуу буцна биз дээ?"
"Тийм л юм шиг байна лээ"
Тэхён Жимин хоёр өрөөнийхөө тагтан дээр тэргэл сарыг ширтэн зогсоно. Жимин нүдээ анин цэвэр агаар амьсгалаад
"Бид ирээдүйд ямархуу байх бол?"
"Юу гэсэн үг юм?"
"Бид очоод дахиад 2 сар л хичээлдээ суугаад, сургуулиа төгсөнө. Тэгээд ...... яах бол? Бид хоёр?"
Тэхён удаанаар хөдөлж Жимины бэлхүүсээр тэврэн, биедээ наагаад түүний шаргал үсийг нь үнэрлэв. Дэлхий дээрх Тэхёны хамгийн дуртай үнэр бол Жимины үнэр. Тэр ч инээмсэглэн, хамаг биеэ суллан тайвнаар
"Хоёулаа өөрсдийнхөө ирээдүйг шийдэх болно. Бид хамтдаа ч бай үгүй ч бай ирээдүй биднийг яаж хүлээж авахаас айх хэрэг байхгүй. Хэдий бид хэрэлдэж маргалдсан ч, эргээд нийлэх хүчтэй байх хэрэгтэй"
Тэхён Жиминаас багахан хөндийрөн, одод мэт гялтагнах нүдрүү нь ширтээд
"Хэрвээ надаас ирээдүйгээ ямараар төсөөлж байна? гэж асуувал, би бүхэл амьдралаа чамаар төсөөлмөөр байна. Чамтай хамт байж, инээлдэж, аз жаргал дүүрэн тэр л ирээдүйг хүсэж байна. Тиймээс.....намайг битгий орхиорой Жимин а"
Жимин нүдээ зураас болтол хөөрхнөөр инээмсэглээд, жижигхэн гараа сунган, Тэхёны хүзүүгээр ороон өлмийгөө өргөөд
"Би энд байх болно оо. Чиний хажууд"
Жимин удаанаар дөхөж, Тэхёны уруулыг амтлахад Тэхён нүдээ анин түүнийг зөрүүлэн үнсэв. Нойтон үнсэлтийн чимээ өрөөг дүүргэн, дуусахдаа хоёр залуу хоёул хүндхэн амьсгаадах аж. Тэд духаа нийлүүлэн амьсгаагаа дарахдаа бие биенээ тэвэрсээр инээмсэглэнэ.
——————————————————————————-
Жимин өглөөгүүр нүдээ нээж ядан сэрэхдээ, Тэхёны өвөрт тэврүүлснээс болж их халууцаж байгаагаа мэдэрлээ. Урдаас нь харан унтах царайлаг найз залуугаа харахдаа Жимин өөрийн мэдэлгүй л инээмсэглэнэ. Тэгээд хамгийн түрүүнд жижигхэн гараа явуулан урт өтгөн сормуус, өндөр хамарт нь хүрч үзэн, хацрыг нь зөөлөн илэв.
"Хүн яаж иим өөгүй царайлаг байж болдог байна аа? Байзаарай....өмнө нь ийм юм болж байл уу?"
"Болж байсаан"
Жимин багахан цочисхийн нүдээ бүлтийлгэвэл Тэхён нойрмог дуугаар
"Чамайг өвдөх үед..... би харж хоноод....маргааш нь яг ингэж байсан"
Тэхён залхуутай нь аргагүй гараа явуулан, Жиминыг энгэртээ наан, хүзүүгээ ирүүн дээр нь тавиад үргэлжлүүлэн унтаж эхлэхэд Жимин тийчэгнэн Тэхёны өврөөс гарч ядан
YOU ARE READING
Бидний хайрын түүх(дууссан)
Romance-Би өөр хүнд сайн -Зүгээрдээ. Би чамайг өөртөө дурлуулах болно