"Чи......надад тийм их сайн юм уу?"
Түүний асуултыг сонссон Тэхён хоолондоо гахаж, ханиалган, аягатай уснаас нэг балгав. Тэгээд хоолойгоо засан
"Т-тэр нөгөө... т-тийм. Би чамд их сайн"
"Чи яагаад өөртөө ийм итгэлтэй байгаа юм?"
"Би эхэндээ итгэлгүй байсан. Гэхдээ сүүлийн хэдэн өдөрт хайр минь улам бэхжээд байх шиг байна. Тэглээ ч чи бид хоёр үерхэж байгаа. Надад өөр хүсэх юм алга"
"Хуурамч үерхэл шүү дээ..... хуурамч"
Жиминыг тайвнаар хэлэхэд, Тэхён багахан барайн харцаа таваглуугаа шилжүүлэв. Жимин их л нухацтай Тэхёнлуу хараад
"Би чамд сайн биш Тэхён а. Энэ магадгүй одоохондоо л байх. Чи бол үнэхээр төгс.Энэ хэвээрээ байвал би чамд амархан дурлах байх. Гэхдээ тэр хүртэл, надад хамаагүй битгий хүр. Намайг чамд бүрэн уустал, битгий үнс, битгий тэвэр. Энэ бүгд жинхэнэ үерхэл болтол"
Тэхён уруулаа унжуулан, сул дуугаар
"Чамд ганцаараа байх цаг хэрэгтэй гэсэн үг юм уу?"
"Тийм ээ. Наадах чинь л хэрэгтэй байна"
"Ойлголоо. Тэгвэл чиний хүслээр"
Тэхён хоолоо дуусгалгүй ширээнээс босоод, буйдан дээр байх цүнхээ аван
"Тэгвэл би түрүүлээд явлаа"
гэж хэлээд гэрээс гарсанд Жимин багахан санаа алдан, ширээгээ цэвэрлээд сургуульруугаа алхав.
Тэгээд нэг л тухгүй хоосон санагдаж байсанд, толгойгоо сэгсрэн чимээгүй явсаар ангидаа орж ирвэл Тэхён суудал дээрээ сууж байв.Жимин ч түүний хажууд суудалдаа очиж суув. Тэхён үе үе цонхлуу ширтэн гадаах орчинг ширтэх бол Жимин зав л гарвал Тэхёнлуу харж байлаа. Би арай л хатуудчихсан юм болов уу? Сайн хүнээсээ тийм үг сонсох юу нь л гоё байв гэж?
Тэр багахан гэмшил дотроо тээн, их завсарлагаа болтол тэд хоорондоо юу ч ярьсангүй. Хонх дуугарахад Жимин суудлаасаа босч Тэхёнаас хамт хооллох эсэхийг асуух гэсэн ч Тэхёныг тойрч дүүрэн охидууд байсанд тэр түүнд ойртож ч чадсангүй.
Үд дундад Жимин багш нарт туслан, баахан ном өргөөд явж байв. Урдаас нь Тэхён хэд хэдэн хүүхдүүдтэй юм ярин инээлдсээр алхах ба Жимин баярлан түүнлүү дөхөх ч Тэхён Жиминыг тоож ч харсангүй хажуугаар нь өнгөрөв.
Би зүгээр л хаа хамаагүй битгий үнс гэснээс, надтай үл үзэгдэгч шиг харьц гэж хэлээгүй биз дээ? Тэр яагаад ингээд байгаа юм бол оо?
YOU ARE READING
Бидний хайрын түүх(дууссан)
Romance-Би өөр хүнд сайн -Зүгээрдээ. Би чамайг өөртөө дурлуулах болно