Их орой болсон байлаа. Тэхён Жимин хоёр далайн эрэг дээр тэнгэр ширтэн сууна. Одод түгэх тэнгэрээс илүү Жимины нүд гэрэлтэж байсанд Тэхён инээмсэглэн"Би өмнө нь хэзээ ч чинийх шиг ийм үзэсгэлэнтэй нүд харж байгаагүй"
"А-ан би чамд ийм үзэсгэлэнтэй нүд үзүүлсэндээ бас баяртай байна"
Тэхён хөхрөн инээгээд Жимины хоёр хацрыг гараараа шахан, урагш цовойх уруул дээр нь хөнгөхөн үнсээд холдов. Жимин харин нүдээ зураас болтол инээмсэглээд Тэхёны мөрийг дэрлэн
"Хоёулаа өмнө нь бас ингэж байсан. Санаж байна уу?"
"Мэдээж хэрэг. Гэхдээ тэр үед од харваж байсан. Тэгээд бид хүслээ шивнэн, бие биедээ амлалт өгсөн шүү дээ?"
"Бидний хэн нь ч амлалтаа зөрчихгүй бол сайхансан...."
"Юу ярина вэ? Мэдээж хэрэг бид зөрчихгүй"
Тэхён Жимины духан дээр зөөлөн үнсвэл Жимин нүдээ анин, тайвнаар инээмсэглэв. Тэд хэсэг чимээгүй сууцгааж, далайн давалгааг сонсов. Үнэхээр нам гүм, хэн хэнд нь л тайвшрал өгөх намуухан дөлгөөн орчин бүрдсэн байлаа.
"Ангийнхан дотор байгаа. Хоёулаа орцгоох уу? Аягүй бол тэд хайгаад хүрээд ирэх байх"
"Заза. Тэгь даа. Гэхдээ Тэхён а. Би ангийнхныгаа сайн мэдэж байна. Тэд заавалчгүй нэг галзуу зүйл сэдээд, хэрэгжүүлж байгаа байх шүү. Болгоомжтой байхад илүүдэхгүй шүү!"
Тэхён Жимин хоёр байрлаж байгаа зочид буудлынхаа зочдын хэсэг гэх том өрөөнд орвол ангийхан нь бүгдээрээ шиитгэлтэй тоглоом тоглон, нилээн дуу шуутай сууцгааж байлаа.
Жиминыг чимээгүйхэн буцаад гарах гэсэнд ангийн хүүхдүүд харчихаад, тэр хоёрыг тоглоомонд оруулж
"За тэгэхээр дүрэм их энгийн. Асуулт асууна. Хариулахыг хүсэхгүй байвал энэ хундагатай сөжүг нэг амьсгаагаар ууж дуусгана. За эхэлье"
Жимин тэвдчин
"Б-би ч.....болих уу даа?"
Ангийн хүүхэд "Алив суу! Жимин а. Чи тоголдоггүй штэ? Ганц удаа л"
Хүүхдүүд голдоо шил эргүүлэн, толгой хэсэг нь таарсан хүн, хүссэн хүнээсээ асуулт асууж байлаа. Хариулах нь хариулж, уух нь ууж, Жимин Тэхён хоёр ч хөгжилтэйн аргагүй инээлдэн сууж байлаа.
"Жимин а. Чи зандан уу?"
"Ю-юу?"
"За алив ээ. Хэлэлдээ? Тийм юм уу?"
YOU ARE READING
Бидний хайрын түүх(дууссан)
Roman d'amour-Би өөр хүнд сайн -Зүгээрдээ. Би чамайг өөртөө дурлуулах болно