Part•1•

776 71 0
                                    

Хэсэг 1
|
Бүхний эхлэл, үхэл

《Хэсэг 1》|•Бүхний эхлэл, үхэл•

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

_______________________

1888 он_ Винланд улс_
Хэйлс Дам хот_

1888_ Vinland_ Heils Dam_

1888 оны долдугаар сарын хорин есний өдөр Хэйлс Дамаас зайдуу орших Эдинсон《Edinsohn》харшид 'Грей' 《Gray》хэмээх цэнгүүн эд дундаа өрнөж байлаа.
Цэнгүүнд уригдсан зочид бүгд л тансаг, чамин хувцастай эл улсад нэр бүхий язгууртан, гүнтнүүд байх аж.
Эдинсон харш бол язгууртнууд дундаа нилээдгүй нэр хүндтэй, энэ улсын томоохон эрх мэдэлтнүүдийн нэг болох Грей Эдинсон《Gray Edinsohn》 хэмээх тавь гарч буй өвгөний эзэмшил гурван давхар, томоохон эдлэн газар юм.

Хаш чулуун шалан дээгүүр алтан хээнүүд зурайна. Төв танхим дахь уран хийцтэй эд хогшил, мөнгөн лааны суурь, алтлаг гэрлийн бүрхүүлээс авхуулаад эл харш бүхэлдээ дээд зэрэглэлийн гэмээр. Уг танхимд XIХ-р зууний хамгийн тансаг гэсэн дэрвэгэр даашинз, чамин хослолуудтай эрхмүүд өнгө өнгийн баг нүүрэндээ тогтоосон байх авай.

Өдгөө Грей Эдинсон хөгшин тавин нэгэн нас хүрж буй ч төрсөн өдрийн цэнгүүнээ сүр дуулиантай, өргөн хүрээнд тэмдэглэдэг хэвээрээ.

Харшийн нэг давхарт байх томоохон танхимд амьд хөгжмүүдийн уянгалаг хөг эгшиглэсээр хаа сайгүй багтай эрхмүүд хос хосоороо найган бүжицгээнэ.

Танхимд цугларсан олноос зайтай, дугуй том ширээнд Грей хөгшин хуучин андуудтайгаа хууч хөөрөнгөө хундага дарс шимж суух ба түүний дэргэд залуухан хүү илт биеэ барьсан байдалтай сууж байв.

Сахал хуузгүй, цэвэрхэн самнасан, мөнгөлөг саарал үсээ ардаа ганц боож, эелдэг инээмсэглэх туранхайдуу Грей хөгшин хажууд суух хөвүүнийхээ чихэнд ойртож

Dark Side |Taekook|Түр Зогссон|Where stories live. Discover now