Part•4•

369 57 16
                                    

《Хэсэг 4》
|
•Алуурчин Анн•

- Чимээ үгүй байна гэдэг л өөрөө аюул заналхийлэл басхүү алуурчин юм.

___________________

Хэйлс Дам хот_
Долдугаар сарын гучин нэгэн_

Далайн ёроол.

Тайван, нам гүм, аниргүйн амьд оршихуй. Тэгээд,

Анир чимээгүйд нуугдах аюул.

Угсраа, залгаа тавиуруудад завсар ч үлдээлгүй номоор дүүргэсэн байх ба эл том номын санд цаас үрэлдэх чимээ л хааяа нэг сонстоно.

Өндөр хамар дээр гялтганан үзэгдэх нарийн урт шилээ хаа нэг хуруугаараа дээшлүүлж, зузаандуу, улаавтар хавтастай номыг анхааралтай гэгч нь унших Вантэ хонх жингэнэх цуурайнаар шимтэн уншсан номноосоо сая нэг харцаа салгав.

-Дүү нараа шалгах цаг болсон бололтой. Баяртай хонгор Минмин.

Вантэгийн хоолой номын сан дахь хөлдөж орхисон цаг хугацаа адил анир чимээгүйг хагалан, танхим цуурайтуулах аж. Залуу хүүгээс өөр хүн ордоггүй эл номын санд хуучин ном, лимонтой цайны үнэр холилдон ханхалж Тэхёны гутлын тог тог хийх чимээ цуурайтсаар удалгүй танхим юу ч үгүй хоосорлоо.

-Хоолоо сайн идээд хүлээж байгаарай. Удахгүй бүх зүйл сайхан болно...
Биднийг хүлээж байгаарай.

Чулуун хавтангууд үрэлдэх дуунаар Тэхён амандаа аяархан шивнэсээр харшийн төв танхимд орж ирэв.

Хар хослолоор жигдэрсэн цагдаагийн эрүүч нар танхимаар нэг холхиж, Эдинсон харшийн хөл хөдөлгөөн өмнөх өдрөөсөө хоёр дахин нэмэгджээ.

Тэхёны дотор бяцхан гайхшрал төрсөн ч удалгүй эелдэг инээмсэглэлээ тодруулж, зүс мэдэх залуу мөрдөгчийг улаан толбо тогтсон цагаан хүрэм, цус болсон алчуур гартаа атгасан нэг эрхэмтэй чухам ярилцахыг үзэв гэнэ.

Тэхён ч хэрэг явдалд гар бие оролцон, чадахаараа тус хүргэхийг хүсэж байсан тул тэдэн рүү яаран очлоо.

-Өө, Ноён Вантэ Эдинсон. Танилц манай улсад нэртэй, тун сайн ажилтан бидэнтэй хамтрах юм байна. Задлан шинжилгээг хариуцан хийж буй Мин Юнги. Миний хамтрагч байгаа юм даа.

Жонгүг ийн хэлвэл Вантэ байдаг л ёсорхуу зангаа гаргаж өөрөөсөө хэд ах байрын намхан залуутай гар барив.

Dark Side |Taekook|Түр Зогссон|Where stories live. Discover now