《Хэсэг 2》
|
•Залуухан мөрдөгч•_____________________
Хэйлс Дам хот_
Долдугаар сарын гучин_Хэйлс дам хотын жирийн л нэг өглөө. Хуучирч гандсан модон байшингаас цэвэрхэн хувцасласан залуухан хүү инээмсэглэсээр гарч ирлээ. Хар хүрэн үсээ цэвэрхэн гэгч нь хойш самнасан, нүднээс нь гал цог бадрах шиг очтон гийж, хүн бүхэнтэй эелдэг мэндлэх тэрээр халааснаасаа мөнгөлөг дугуй цаг гаргаж ирэн нэг харав.
-Хурдлахгүй бол хоцрох нь.
Залуу ийн шивнэчихээд цагаа буцаж халааслан, хурдан хурдан алхсаар, гудамж уруудан гүйж эхэллээ.
Харанхуй гудамжинд гар зөрүүлэх залуус, цэцэрлэгт хүрээлэн дэх хээнцэр даашинзтай залуу авхай нар, жижигхэн мухлагны үүдэнд ээжийнхээ хормойноос зулгаан, чихэр заах багачууд.
Хотын зах хэсгээр хурдлан өнгөрөх залуу энэ бүх зураглалыг амьдрал өрнөж байна хэмээн хараад л өнгөрнө. Гэхдээ тэр гэмт хэрэг, хууль бус зүйлийг хэрхэвч зүгээр өнгөрөөхгүй.Хүний амь бол алт. Муу хүмүүсийг би өөрийн гараар барьж, шийтгэлийг нь хүртээх болно.
Энэ хоёрхон өгүүлбэр залуу хүүгийн итгэл үнэмшлийг илэрхийлэх буй.
Хэдий өглөө эрт байгаа ч хотын хөл хөдөлгөөн эхэлж, залуу амьсгаадсаар хүн ихтэй томхон барилга руу яарсаар орох аж.
Цагтай уралдсаар, бужигнах олон хүмүүсийг сүлжин явах тэрээр өөрийн нэрээ сонсоод тэр даруй эргэн харлаа.
-Өглөөний мэнд Жонгүг ахаа.
Өндөр туранхай хүү шүдээ гарган инээгээд, өвдгөндөө духаа наах нь холгүй бөхийх нь тэр. Жонгүг хүүгийн мөрнөөс татан
YOU ARE READING
Dark Side |Taekook|Түр Зогссон|
Misterio / SuspensoАллага болсон харшид мөрдлөг хийхээр ирсэн Жонгүг өөрийн төсөөлөө ч үгүй том хэрэгт хутгалдаж орхисон юм. |Taekook| -Бага насны хүүхэд уншихад тохиромжгүй аллага, хүчирхийлэл зэрэг дурьдагдсан болно❗