11

21 3 0
                                    

Тэр минь юу ч болоогүй зүв зүгээр харагдах ч цонхийсон царайгаараа хүчлэн инээх нь гуниг хуруулах шиг.

Эмч түүнд тайвшруулах тариа хийчихсэн болохоор тун удалгүй унтаад өглөө.Эмч хэлэхдээ зүгээр гэсэн.

Эмч надтай илүү ярих асуудал байна гэсэн тул түүнийг даган түүний өрөөг зүглэлээ.Өрөөндөө орж ирсэн даруйдаа

- Чи түүнийг ямар өвчтэйг мэдэх үү?

Жинён - Юу гэсэн үг юм?

- Мэдэхгүй байх нь. Тэр хүнд хэлбэрийн зүрхний хорт хавдартай.Амьдрах сүүлийн хугацаа нь 4хөн хоног байсан.Тэгсэн ч мэдээгүй гэж үү?

Эмчийн хэлсэн үг намайг ангалд оруулж орхилоо.Хавдар? Амьдрах хугацаа? Хийсэн үйлдэл үгүүдээ нууцлаад байсан шалтгаан нь энэ хэрэг үү? 4 хоногийг надаас гуйгаад байсан шалтгаан нь энэ байсан хэрэг үү?

Ингэж бодох мөчид өөрийгөө зүхээд барамгүйгээр их хараалаа.Надаас л болсон бүх зүйл....

-Би түүнд амьдрах боломжгүй гэж маш олон удаа хэлсэн ч тэр итгэж өгөхгүй цаг хугацааг хойшлуулсаар л байсан.Магадгүй чамтай цагийг өнгөрөөх гэж байсан байх л даа.Би ганцхан л зүйлийг хэлье тэр амьдрах боломжгүй тийм болохоор үхэх хүртэл нь хажуунаас нь битгий холд уйлуул гомдоо.Зүрх нь дийлэхгүй учраас салах ёс хийж ч амжихгүй явчихаж магад.

Жинён - Мэдлээ эмчээ

Буцан өрөөнд нь орж ирэхэд тэр тайван унтсаар л байв.Ойртон ажиглаад харахад ямар үзэсгэлэнтэй байсан гэж санана.Бүх зүйлийг оройтож ухаарсандаа үнэхээр их харамсаж байна.

Сэргэхээр нойлын өрөө ороод буцаад орж ирэхэд тэр сэрчихсэн сууж байна.Хажууд нь очиж суухад тэр цонхийсон царайгаараа хүчээр инээмсэглээд гарнаас минь бариад

- Одоо бүх зүйлийг мэдсэн биз дээ.Миний чамаас тэгж их гуйгаад байсан 4 хоногийг.Бас бүх нуугаад байсан зүйлсийг минь.Мэдчихсэн болохоор надад одоо санаа зовоод байх зүйл алга бололтой.Харин чи хэзээ нэгэн цагт намайг биш надтай хамт бүтээсэн дурсамжуудаа сайн санаарай.Чамаас их зүйлийг хүсэхгүй ээ.Надаас илүү сайхантай нь учирч аз жаргалтай байгаарай.Миний гуйх зүйл зөвхөн энэ.Бас намайг оршуулах өдөр миний шүүгээнээс нэгэн бяцхан зүйлийг хайж олоорой.Заавал тэр өдөр шүү гуйж байна.

гэсээр хойшоо хүчтэй унах нь тэр.Арай ч үгүй байлгүй дээ гэсээр түүнийг сэрээхийг оролдсоор л.Эмч нар орж ирэн намайг барьсаар өрөөнөөс гаргаж өөрсдөө буцан түүнд минь шинжилгээ хийнэ.

Удалгүй зүрхний аппаратны дуу нэгэн хэвийн дуугарж эхлэхэд бүх зүйл минь харанхуйлах шиг боллоо.Тэр минь намайг орхиод явчихлаа.Үүрд......

-Хэрвээ тэр байхгүй бол би хэзээ ч өөрийгөө өөрөөр төсөөлж чадахгүй....

<My Youth> [Completed]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang