Хёнминыг эмнэлэгт ухаан алдсан мөчөөс хойш бүх зүйл Жинёны хувьд эсрэг байдаг шиг санагддаг боллоо.Ямар нэг муу зүйл болох нь ойлгомжтойг илтгэж байгаа шиг.
Жинён санаандгүй байдлаар Хёнминыг хорт хавдартай гэдгийг нь мэдчихсэн.Тиймээс ч тэр үүний гол шалтгаанд өөрийгөө буруутгасаар л байгаа.
'Жинёны талаас'
Хэд хоногийн турш Хёнмин өрөөнөөсөө цухуйхаа байсан.Байнгийн хаалга нь түгжээтэй байдаг болсон.Тиймээс ч түүнд санаа минь маш их санаа зовж байна.
' Хёнмины талаас '
Бүхэл өдрийн турш орондоо хэвтсэн чигээр Жинёнтой хамт бүтээлцсэн дурсамжуудаа бүгдийг нь зурганд шингээж цомогт багтаасан зургийн цомгоо нүдэндээ нулимстай чигээр үзэж суулаа.Тэр үед ч сайхан байж дээ.Бүх зүйл зөвхөн миний тал юм шиг л санагддаг байсан.Тэр цаг хугацааг үгүйлж байна.
Шөнө унтаж байхад толгой аймшигтай өвдлөө.Үнэхээр тэсэхийн аргагүй их өвдөлт мэдрэгдэж байна ухаан санаа минь балартаж байна.Юу хийхээ үнэхээр мэдэхгүй байна гэсээр өөрийн толгойны өвчинтэй тэмцсээр дийлсэнгүй бололтой ухаан алдах нь тэр
Үүнийг сонссон Жинён хар хурдаараа Хёнмины өрөөний үүдэнд ирээд орох гэсэн ч хаалга нь түгжээтэй тул түүнд эвдхээс өөр арга байсангүй.Өөрийн бүх хүч чадлаа шавхан хаалгыг эвдээд ороход төсөөлөөгүй зураглал угтах нь тэр.
- Тэр....тэр............

ESTÁS LEYENDO
<My Youth> [Completed]
FanfictionЖинён-Чи энэ хорвоод намайг ганц удаа ч болов бодоод тэсээрэй гуйя.......