10

24 3 0
                                    

'Jinyoung's Pov'

Тэр үхэхгүй тиймээ.Тэр намайг орхиод явахгүй тиймээ.Миний хүсэж байгаа хариулт бол зөвхөн тиймээ л гэх хариулт.

Тэр минь намайг орхиод явах учиргүй.Би түүндээ хайраа ч бүтэн мэдрүүлж чадаагүй шүү дээ хэмээн санаа алдсаар дусал залгуулан хэвтэх хайртруугаа харлаа.

Сүүлийн үед түүнийг нэлээн анзаарсан л даа.
Дуугарах бүрт хоолой нь зангирч байгааг
Өдөр ирэх тусам царай нь цонхийж байгааг
Цаг хугацаа өнгөрөх тусам турж эцэж байгааг нь.
Удах тусам сул дорой болж байгааг нь.

Тэр хэзээ ч ийм байгаагүй шүү дээ.Миний мэдэх хамгийн эрч хүчтэй цоглог охин нүдний минь өмнө танигдхааргүй болтол өөрчлөгдөж байгааг харахад миний гэх дэлхий сүйрэхвий гэлтэй.

'Hyunmin's Pov'

Цав цагаан өнгөнөөс өөр зүйл үл харагдах энэ өрөө.Энэ өрөөнд сандал дээр хөдөлгөөнгүй болтлоо хүлүүлчихсэн сууж байх би юу болоод байгааг ойлгож ядна.Хэр удаан энэ хэвээр байхыг мэдэхгүй ч энэ өрөөнөөс гарахыг хүсэж хүлээсээ тайлахыг оролдоно.Хүчлэх тусам илүү чангарах энэ олс яг л хэзээ ч явуулахгүйг хичээж байгаа мэт.

Удалгүй өөдөөс харагдах цав цагаан хана хав хар өнгөөр будагдах нь тэр.Бас л ойлгосонгүй.

- Энэ бол чиний хувь тавилан

Би - Юу?

-Илүү ойлгомжтойгоор тайлбарлахад чамайг анх Жинёнтой учирхаас өмнө учирхад амьдрал чинь гэрэл гэгээтэй аз жаргалаахюр бялхаж байсан.Харин Жинёнтой учирж гэрлэснээс хойш чиний гэх бүх зүйл хараар будагдаж эхэлсэн.Энэ цагааныг өөрийнхөө сэтгэлээр зүйрлүүлсэн ч болно.Би Жинёныг үзэн яд сал гэж хэлэхгүй ч тэр одоо чамайг сэрэхийг тэсэн ядан хүлээж байгаа.Тийм болохоор эргэн сэргэхийн төлөө хичээ.Чамайг зөвхөн чи өөрөө л ялан дийлэх учиртай

гэсээр өнөөх дуу хоолой бүдгэрэн алга боллоо.

Юу гэсэн бэ? Эргэж сэргэх ёстой гэж үү? Жинён намайг хүлээж байгаа? Тэр худлаа яриагүй биздээ.Хэрвээ жинхэнэ бол юу юунаас илүү сэргэхийг хүсэж байна.Юу ч болсон бай хамаагүй энэ зүйлтэй тэмцэхийг хүсэж байна.

'Jinyoung's Pov'

Санаа алдсаар түүнийхээ гарыг барин сууж байтал тэрний минь хөдлөх нь мэдрэгдлээ.Сандарсаар өндийхөд нүд нь нээгдэж байна.Тэр минь сэргэж байна.
Хамгийн түрүүнд эмч дуудах хэрэгтэй гэсээр түүнийг орхин эмчийн зүг яарлаа.

Эмчийг чирсээр өрөөнд орж ирэхэд тэр минь инээмсэглэн сууж байсан юм.Энэ л дүр зураглалыг харахыг хүссэн.Дахин түүндээ дурлаж байна.Дахиж хажуунаасаа ч холдуулахыг хүсэхгүй байна.Түүнд өөрийн гэсэн бүх зүйлсээ өгмөөр байна.......

<My Youth> [Completed]Donde viven las historias. Descúbrelo ahora