- Кхмм за тэгэхээр сайн уу Жинёнаа.Энэ өдрийг үнэхээр хүсээгүй ч нэгэнт л ирчихлээ.Чамд тэр их хайр халамж сэтгэлийг өгч чадаагүйд уучлаарай.Надгүйгээр битгий гуниглаарай.Надгүй байсан нар мандаж дэлхий эргэж амьдрал үргэлжилсээр байх болно.Өөрийгөө буруутгах биш харин дандаа намайг буруутгаж байгаарай.Битгий гутраарай.Чамд надаас илүү нэгэн олдох болохоор битгий гуниарай.Намайг зүгээр л тавьж явуулаарай.Тэнгэрээс би чинь чамайгаа харж байх болно.Хэн ч хайртай хүнээ тэнгэрээс уйлж гутарч байхыг хараад суухыг хүсэхгүй шүү дээ.Энэ амьдралын хатуу хөтүү зовлонг надтай туулсанд баярлалаа.
Надад дургүй болсон ч болно.
Намайг үзэн ядсан ч болно.
Намайг хараасан ч болно.
Тэгсэн ч би чамд хайртай хэвээрээ л байх болохоор.Сакура цэцэгс дэлбээлэх болгонд өмнөх бүх дурсамжуудаа эргэн санаж байгаарай.Хагас хугас санасан ч гэсэн сакура цэцэгс бүх зүйлийг нь сануулж байх болохоор.Чи харин надад амлах хэрэгтэй.Сайн сайхан амьдарж чадна гэж.Тэгж амлаж чадвал л би тайван амгалан байж чадна шүү дээ.Хэрвээ би дахиж төрөх хувь тавилан олдвол заавал чинийхээ хүүхэд болж төрнөө.-Чиний Хёнмин

KAMU SEDANG MEMBACA
<My Youth> [Completed]
Fiksi PenggemarЖинён-Чи энэ хорвоод намайг ганц удаа ч болов бодоод тэсээрэй гуйя.......