0.

242 16 3
                                    

Би Жисүүд хайртай байгаагүй ээ. Ерөнхийдөө Жунины гуйлтаар л үерхсэн юм. Гол шалтгаан нь Пак Чанёолыг мартуулах байсан. Гэвч би түүнд бага багаар дасаж байсан ч Жунин намайг "одоо хангалттай түүний хүнтэй гэрлэх цаг нь болсон болохоор чиний хэрэг байхгүй боллоо." гэсээр дугтуйтай мөнгө миний гарт бариулж билээ. Гэхдээ би хэзээ ч тэр мөнгийг авахгүй шүү дээ. Би тийм яадагаа алдсан нэгэн биш. Гэхдээ би Жунинд муу санахгүй ээ. Эцсийн эцэст Жисүүгийн төлөө гэх сэтгэл л байсан шүү дээ. Гэрлэх хүн нь Чанёол гэдгийг мэдсэн өдрөө наддээр согтуу ирж хамаг сэтгэлээ онгойлгож билээ. Түүний дахин дахин давтаж хэлж байсан үг бол "уучлаарай".


Би тэднээс зугтсан. Ахиж Жисүүгийн царайг харах нүүр алга. Сүүлд Жэхёноос сонсохнээ Чанёол Жисүү хоёр албан ёсоор хуримаа хийсэн гэсэн. Надаас салаад удаагүй байсан шүү дээ тийм амархан сэтгэл нь хувирах байсан юм байхдаа. Хэнд итгэж чадахгүй нь. Түүн шиг хоёр нүүртэй охинтой таарч байдаг би ч би юмдаа. Үзэн ядах сэтгэл минь түүнийг гэх сэтгэлийг даваад гараад ирэх нь тэр. Би түүнийг үзэн ядаж байна. Надтай биш Чанёолтой...

Би түүнд хэлсэн "хамт зугтье" гэж. Гэвч Жисүү бүхнийг умартан тэр новшийг сонгосон.





Канадад байх хугацаандаа би мэдэгдэхүйц өөрчлөгдөж байлаа. Мансууруулах бодис хэрэглэж (зөвхөн архи тамхи гэсэн утгаар) нэг мэдэхэд буцах замгүйгээр донтож орхисон. Үүнийгээ мэдэж байгаа ч хэзээ ч хориглож чадахгүйгээр донтчихож. Би өөрийгөө алдаж байна. Буцаад Солонгост очивол хэвэндээ орно байх гэсэн найдлага тээн нислэгийн тийз захиаллаа. Удаан засуулаагүй үсээ үсчинд очин засуулж ургасан сахлаа ч мөн хуслаа. Би Жисүүд болон Чанёолд муугаа үзүүлэхийг хүсэхгүй байна. Үзүүлэхчгүй...





Zaa Two faced S2 iig huleen awna uu. Mark&Jisoo VS Chanyeol&Jisoo yugj bodoj bna

Two Faced|S2Where stories live. Discover now