Байгалийн хууль

189 19 5
                                    


   "Шуурхай мэдээ"

SD энтертайнментийн нүүр царай Дэлхийн алдарт дуучин Ким Минсү өнөөдөр шүүхэд дуудагдлаа. Түүнийг төрсөн эцгээ хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа билээ. Өнөөдөр 16 цагт шүүх хурал нь хаалттай болох юм байна.

"Хүүе чи сонссон уу? Ким Минсү шүүхэд дуудагдсан гэнээ"

"Ким Минсү гэж, аан нөгөө Аашны тулам гээд байдаг алдартан мөн үү?"

"Тийм ээ. Хэзээ нэгэн цагт ийм хэрэг гарна гэж мэдээд байсан юм. ТҮҮНИЙ ХАРЦ НЭГ Л АЙМААР БАЙДАГ ТЭ..."

"Хэлээд юү гэхэв одоо ч интернэт дээр шуугиантай байгаа юм байна даа"

"Хэлээд юү гэхэв одоо ч интернэт дээр шуугиантай байгаа юм байна даа"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

...16н цаг 00 минут Шүүх хурал эхлэлээ Сэжигтэн Ким Минсүг оруулна уу...

"Сэжигтэн Ким Минсү та ямар хэргээр энд дуудагдсан аа мэдэж байна уу?" гэсээр прокурор түүн рүү ойртлоо.

"Мэдээж мэдэж байна" дээш харалгүй дуу муутай хэлэв.

"Тэгвэл яагаад өмгөөлөгч аваагүй юм? Тань мэтийн хүнд улсын хамгийн сайн өмгөөлөгч олдмоор юм."

"Надаа аваад байх шаардлага байхгүй"

"Учир шалтгаанаа тайлбарлана уу!" гэхэд Минсү ёжилсон байдалтай инээмсэглээд
"Тайлбарлаад байх шаардлага байхгүй, прокурор юм байж ямар тэнэг асуулт асуудаг юм бэ?"

Шүүгч алхаа нүдэн "Сэжигтэн Ким Минсү та үгээ бодолцоно уу" гэв.

"Энэ нийгэмд чинь шударга ёс биш байгалийн хууль үйлчилдэг гэдгийг мэдэхгүй юу? Та нар ч гэсэн дээрээс  нэг л хүн хэлэхэд намайг амьдын тамд унагаж  чадна биз дээ?" гэхэд Шүүгч уурандаа босч хоёр гараа ширээн дээр хүчтэй тавин "Би чамайг амаа мэд гэсэн байх аа" гэж хэлээд суудалдаа буцаж суулаа.

Прокурор "Эрхэм шүүгч ээ Гэрчийг дуудмаар байна" гэхэд урдаа тавьсан цаасаа хэд хэд эргүүлээд " Уг нь гэрч дуудна гэсэн юм тэмдэглүүлээгүй байна. Улсын өмгөөлөгч зөвшөөрч байна уу?"

" Зөвшөөрч байна эрхэм шүүгчээ"

"Заа тэгвэл гэрчийг оруул" ийн хэлж Шүүгч зөвшөөрөл олголоо.

"Би гэрчээрээ Ким Минсүгийн ээжийг дуудаж байна"

Минсү гайхан "Ээжийг яах гэж энд оролцуулах гээд байгаа юм" суудлаасаа бага зэрэг өндийн зогсов.

Шүүгч "Сэжигтэн Ким Минсү та биднийг ярь гэхээр ярьж, чимээгүй бай гэхээр чимээгүй байх хэрэгтэй" гэж хэлээд 2 цагдааг МинСүгийн хажууд зогсооход шүүх танхимд түүний ээж орж ирэн гэрчийн суудалд суулаа.

"Та худлаа хэлбэл шүүхийн хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэж байна уу?" прокурор ийн хэлээд асуулт асуухдаа бэлдэж эхлэлээ.

Ким Минсүгийн ээж "Тийм ээ" гэж хариулмагц "Заа тэгвэл эхэлье. ТА ТЭР ӨДӨР ЯГ ЮУ ХАРСАН БЭ?"

"Тэр өдөр Минсү гэртээ ирнэ гэсэн болохоор би жаахан гэрээ цэвэрлээд ядарсандаа болоод түр дуг хийсэн. Тэгээд нэг хүний хашхирахыг сонсоод цочиж сэрээд яаран том өрөө лүүгээ ороход Минсү хутга барьчихсан нөхөр маань газарт цус нь дуслаад 4 хөллөөд байж байсан" гээд хоолой нь зангираад толгойгоо доош гудайлгалаа.

"Ийм хэцүү асуулт тавьсанд уучлаарай. Эрхэм шүүгчээ бид аль хэдийн хэрэгтэй мэдээллээ авсан гэж бодож байна."

Шүүгч "Сэжигтэнд хэлэх үг байна уу?" гэхэд танхимд байсан бүх хүний анхаарал Ким Минсү рүү чиглэлээ.

Тэрээр чимээгүйхэн нулимсаа арчин ээж руугаа зөөлхөн гэгч нь инээмсэглээд "Тийм ээ Ээжийн хэлдэг бүгд зөв. Би алчихсан, уураа барьж дийлэлгүй доторх араатнаа сул тавиад би алчихсан. Байгалийн хуулийг дээдэлдэг тэр адгийн амьтанд зүгээр мэдрүүлэх гэсэн юм, тэгээд л амьтан шиг 4 хөллүүлээд" гэж хэлж дуусаагүй байтал яриаг нь таслан прокурор "Эрхэм Шүүгчээ сэжигтнийг  одооноос хэрэгтэн гэж дуудахыг зөвшөөрнө үү..."

Шүүгч "Сэжигтэн өөрийгөө хүлээн зөвшөөрлөө. Одооноос хэрэгтэн хэмээн дуудах болно. Ялын тогтоолыг 7 хоногийн дараа ахин нээлттэй шүүх хурал хийн гаргана" гэж хэлээд шүүх хурлыг өндөрлүүллээ.

Ким Минсүгийн хажууд байсан 2 цагдаа  түүнийг гавлаад сугадан шүүх танхимаас   гаргав. Шүүхийн гадаа хэдэн арван сэтгүүлчид  мөн түүний шүтэн бишрэгчид зогсож байлаа. Сэтгүүлчдийн хоолойг даван шүтэн бишрэгчид  нь "Бид чамайг хэзээ ч орхихгүй. ХУДЛАА ГҮЖИРДЛЭГ. Хүн бүр мэднэ чамайг ийм юм хийхгүй гэдгийг" цагаан хоолойгоор  ярьж байв. Үүнийг сонссон Ким Минсү тэрхэн агшинд  толгойгоо гудайлган  "Уучлаарай Би би би.." гэж хэлсээр машиндаа суун шорон луу хөдөллөө.

Машинд суумагцаа хойшоо эргэж харан одоо хүртэл хамгийн чангаараа хашхирч байгаа шүтэн бишрэгчдээ харан нулимстай нүдээрээ цуг явж байсан  цагдаа нар луугаа хандан "Тэд нарыг одоо боль зогс хэрэгт унаж магадгүй гээд хэлээд өгөөч гуйя" хоолой нь зангиран 2 гараа нийлүүлэн сууж байсан сандлаасаа багахан доош хазайн өвдөглөлөө.

Нөгөө 2 цагдаа Минсүгийн ийм дүр төрхийг харсандаа нүдэндээ ч итгэсэнгүй. Нэг цагдаа нь Минсүгийн тохойноос өргөн босгоод  "Таны энэ царайг харах хэцүү байна. Таны шүтэн бишрэгчээ гэсэн хайр тань эхээ гэхээс илүү байна гэж үү" гээд загнах янзтай хэлэв. Ким Минсү хэсэг чимээгүй толгой гудайлган сууж байснаа, дээш өргөн "Амьдрах нэг нь амьдрах хэрэгтэй" гэж хэлэн нулимсаа арчин сандлаа налан суулаа.

Цор ганц Where stories live. Discover now