. . .

102 16 3
                                    



"Хоригдол 2074 эргэлт ирсэн байна" гээд Минсүг өрөөнөөс нь гаргаад  2 харгалзагч түүнийг дагуулан уулзалтын өрөө лүү орууллаа.

Ким Минсү:-"Ээжээ..." гэсээр гүйх нь холгүй сандал дээр яаран суулаа.

Минсү:-" Энд ирж болно гэж үү, Та аюулгүй юу??"

МинСү гийн ээж:-" Надад биш өөртөө л санаа тавь. Багын зангаа одоо гээмээр юм. Би чамд зөндөө хэлсэн байх аа. Чиний толгойд хамгийн түрүүнд би зөвхөн би гэх бодол орж ирэх ёстой гэсэн байх аа.." гээд нэг л үл тоосон харцаар МинСү рүү харсаар байв.

МинСү:-"Ямар хэргээр ирсэн юм?"

Ээж нь:-"Май энэ дээр гарын үсгээ зур" гээд нэг цаас өгөв.

МинСү:-" Энэ юу вэ?" гээд цаасыг аван уншлаа "Хөрөнгө шилжүүлэхээ, ээжээ энэ одоо юу болж байгаа юм бэ? Шүүх хурал маргааш  биз дээ?"

Ээж нь:-"Өмгөөлөгч чинь өнөөдөр надад хэлсэн чамд бүх насаар чинь хорих ял оноож магадгүй гэсэн, чи энд бүх насаараа байх юм чинь мөнгөөр яах юм"

МинСү:-" Тэд нар таныг ийм юм хий гэж хэлсэн үү, тэд нар биз дээ." гэж зангирсан хоолойгоор хэллээ.

Үүнийг сонссон Минсү гийн ээж түүн рүү харах ч үгүй харин бүүр элгээ тэвэрсээр босон түүний хажууд очин "Хөөе би яаж чамтай шилэн хаалтын цаанаас  уулзалгүй ингэж уулзаж байгааг мэдэх үү.. энэ цаас, энэ ганц ширхэг цаас ийм хүчтэй байна. Чи өдий хүртэл надад юу хийж өгсөн юм? Одоо ингээд хөрөнгөө надаа өгчхөд тийм хайран байна уу? Ай" гээд МинСү гийн үснээс хойш нь татаад "Сайн сонс чи л байгаагүй бол одоо ийм байдалтай байхгүй байсан юм. Чи гарч ирээд би ийм болсон миний амьдрал там болсон, чи байгаагүй бол би тэр адгийн амьтантай суух ч үгүй байсан. Надад чамайг гэх хайр байхгүй. Надаас битгий хайр горьд" гээд үсийг нь базсан гараа аажим аажмаар суллаад толгойг нь зөөлөн илээд байрандаа буцаж суулаа.

Минсү ямар ч хариу үйлдэл үзүүлж чадалгүй зүгээр л гарын үсгээ зураад сандлаасаа хүчтэй гэгч нь босоод уулзалтын өрөөг орхин гарав.
Түүний араас 2 харгалзагч нь яаран гарахад Минсү булан тойроод хана налан уйлан сууж байлаа.

Харгалзагч:-"Хоригдол 2074 дээшээ босно уу! Хоригдол 2074 миний яриаг сонсож байна уу, алив өргөөд босго" гэхэд МинСү өөрөө чимээгүйхэн босоод өрөө лүүгээ алхав. Түүний араас 2 харгалзагч нь яван өрөөг нь онгойлгож өглөө.

МинСү өрөө лүү орон шууд цаас үзэг хайж эхлэв.



Харгалзагч "Оройн тооллого оройн тооллого" гээд бүх өрөөнүүд руу орж үзэж байлаа. Хамгийн сүүлд буланд байдаг хоригдол 2074 ийн өрөө лүү ороод шалгах гэтэл  өөрийгөө дүүжилсэн амьгүй цогцос түүнийг угтлаа. Харгалзагч шуудхан л доороос нь өргөн газар хэвтүүлээд харилцуураа асаан цогцос байгааг хэлэв. Өөр хүмүүс ирэх хүртэл өрөөнд зөвхөн харгалзагч мөн МинСү гийн амьгүй цогцос байлаа. Харгалзагч цогцсын хажууд суухаас дургүйцэн дээш өндийх гэхэд талийгаач МинСү гийн хажууханд гурван захиа байхыг олж харлаа. Аваад хартал дээр нь "ГУЙЯ, энэ захиануудыг харсан л бол шууд далд хий ийм юм байгааг хэнд ч битгий хэл өмгөөлөгчид маань зүгээр ямар байдалтай олдсон гэдгийг нь  хэлээд, шүүх хурал руу ороод тэнд л нээж тэнд л   заавал уншаарай" гэсэн байлаа. Энэ үед хүмүүс ирж байгаа нь сонсогдон Харгалзагч яах учраа ололгүй шуудхан л халаасандаа хийлээ...

Өрөөнд Шоронгийн эмч, ахлах, харгалзагч гээд 3,4 хүн орж ирээд МинСү гийн цогцсыг дамнуурга дээр тавин өрөөнөөс авч гарлаа.

Цор ганц Where stories live. Discover now