Цор ганц

103 12 3
                                    



      Шүүх хурал нээлттэй байсан тул дэлхий даяар энэхүү хэргийг мэдлээ. ТАЛИЙГААЧ КИМ МИСҮ д зориулан бүтэн 2 цаг гашуудал зарласан улс орнууд нэг хоёроор тогтсонгүй.

Үдээс хойш нь оршуулгын ажил болохоор болж цаг товлолоо. Талийгаачийн ар гэрээс хэн ч ирсэнгүй  харин түүний шүтэн бишрэгч, энтертайнментийнх нь захирал мөн бусад алдартнууд ирж эмгэнэл илэрхийлэн Нэг нэгээрээ үг хэлж эхлэлээ.

SD энтертайнментийн захирал

Хүндэт МинСү минь чамайг анх харсан мөч миний амьдралын боломж байсан юм шүү... Өөрийнхөө өнгөрснөөс болж бусдын нэр хүндийг гутаахгүйн тулд "solo rapper" болоход чинь чамайг ямар хүчтэй эмэгтэй болохыг мэдсэн. Чиний хийж бүтээсэн зүйл бид бүхний зүрх сэтгэлд үргэлж байх болно шүү. Хорвоог ийм байдлаар орхисон чинь дэндүү бүүр дэндүү эмгэнэлтэй...

гээд хоолой нь зангиран үгээ дуусгав. Түүний дараа Шүтэн бишрэгч нарыг толгойлон нэгэн хүн гарч ирлээ.

Та нар хар даа. Гадаа бороо асгарч байна. Түүнийг хорвоог орхисонд Дэлхий хүртэл уйлж байна. Бурхан сахиусан тэнгэрээ зовж байгааг нь зүгээр хараад сууж чадаагүй болохоор л ийм хурдан аваад явчихлаа. Дуу хөгжмөөрөө хэдэн сая хүнд итгэл найдвар өгсөн билээ дээ. Дараа төрөл дөө Илүү сайхан гэр бүлд Илүү сайхан нийгэмд Илүү сайхнаар ахин уулзъя. БИД ХЭЗЭЭ Ч ЧАМАЙГ МАРТАХГҮЙ.

гэж хэлээд хацар даган урссан нулимс бүрээ цаасанд шингээгээд Минсү г үдлээ.

. . .

______________________

Цор ганц Where stories live. Discover now