Сүүлчийн захидал

95 15 2
                                    


"Шуурхай мэдээ"
Өнөөдөр эцсийн шатны шүүх хурал нь болох ёстой байсан Ким МинСү өчигдөр оройн 22 цаг 46 минутанд шоронд амиа хорлосон байдалтай олдсон байна. Хэдий яллагдагч нь нас барсан ч шүүх хурлыг үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ шүүх хурал нь нээлттэй явагдах юм байна.

10 цаг 00 минут Шүүх хурал эхлэлээ.

Прокурор:-"Харамсалтай юм боллоо, хэрэгтэн маань амиа хорлочихлоо."гэж хэлж дуусав уу үгүй юү үзэгчийн суудлаас нэгэн эмэгтэй
" Хэрэгтэн гэж ярихаа боль тэр тэр тэр бол Талийгаач" гээд зангирсан хоолойгоор хэлэхэд

Шүүгч:-"Шүүх танхимыг хүндэлнэ үү, өнөөдөр бид энд хэн нэгнийг шүүх гэж ирээгүй эхлүүлснээ дуусгах гэж ирсэн. Өмгөөлөгч талаас хэлэх зүйл байна уу?"

Өмгөөлөгч:-" Байна. Талийгаач Ким Минсү г хамгийн анх олсон харгалзагч энэ шүүх хуралд оролцмоор байна гэсэн. Би түүнийг гэрчийн хувиар дуудаж байна.."

Прокурор:-"Гэрч гэдэг чинь арай биш ээ." гэхэд шүүгч прокурорын хэлсэн үгийг үл тоон харгалзагчийг гэрчээр дуудлаа.

Өмгөөлөгч:-" Та худлаа хэлэх юм бол хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэж байгаа биз.."

Харгалзагч:-"Тийм ээ мэдэж байна."

Өмгөөлөгч:-" Талийгаач Ким МинСү ямархуу байдалтай олдсон бэ?"

Харгалзагч:-"өөрийгөө дүүжилсэн байдалтай олдсон."

Өмгөөлөгч:-" Өөрийгөө дүүжилчих хэмжээний юм таазанд байсан гэсэн үг үү?"

Харгалзагч:-" Зөвхөн тэр өрөөнд л байдаг.. өмнө нь өөр өрөө байж байгаад хоригдлын өрөө болсон.."

Өмгөөлөгч:-"Шүүх хурал дээр л хэлнэ гэсэн зүйл чинь юу байсан юм бэ?"

Харгалзагч:-" Үнэн дээ надад талийгаачийн сүүлчийн үгс байгаа." гэхэд бүгд гайхацгааж дор бүрнээ чимээгүй суун шүүгчийн юу гэхийг хүлээв.

Шүүгч:-" Гэрээслэл нь таньд байгаа гэсэн үг үү"

Харгалзагч:-" Тийм ээ. Гэрээслэл мөн ээж болон шүтэн бишрэгчдээ бичсэн захидал байгаа"

Шүүгч:-"Яагаад одоо л хэлж байгаа юм?"

Харгалзагч:-"Талийгаач энэ захидлууд дээрээ зөвхөн шүүх хурал дээр унш гэж бичсэн байсан"

Прокурор:-"Та тэгээд энд талийгаачийн сүүлчийн үгсийг уншуулах гээд байгаа юм уу?"

Цор ганц Where stories live. Discover now