Хааяа миний бодол дунд гэнэт цохиод ороод ирдэг түүний талаар би маш удаан боддог байлаа.
Тэгээд өдөр болгон хөтлөлцөн алхаж тэврэлдэн суудаг байсан үеэ бодож хөнгөн санаа алдаж гунигтай инээмсэглэнэ.
"...Би тэр үед оддыг олсон. Чи бид хоёр.
Харин энэ амьдралд ганцхан удаа л олддог..."Дуртай номынхоо дуртай ишлэлийг уншин дуусгахдаа би дахиад л инээмсэглэж байлаа.
Надад ч бас оддыг олсон үе байсан юм шүү.
Дахин олоход л хэцүү юм.
"Сана!..."
"Хуши!"
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүлгэн дээр ойр хавийг ажиглан суусан над дээр Хуши ирсэн нь энэ байлаа.
"За хэр байна даа? Ойрд овоо дажгүй болж байгаа гэж сонссон"
"Гайгүй болж л байна. Гэхдээ яг ч бүрэн зүгээр болоогүй л байна. Чи мэднэ дээ. Сэтгэл гутрал гэдэг тийм ч амар зүгээр болчихгүй."
Хуши хажууд минь суугаад урдаа тавьчихсан хачиртай талхнаас нэгийг нь аваад идэж эхлэв.
Уур амьсгал их чимээгүй, их л гунигтай байсанд Хуши дээрдүүлэх гэсэн шиг инээд алдаад "Нэг газарлуу хамтдаа явцгаах уу? Ядаж түүнийг мартахад чинь туслах ч юм билүү?"
Уг нь эндээ суугаад баймаар байгаа ч түүний сэтгэлийг бодсондоо зөвшөөрөн бид хаашаа ч юм бэ явж эхлэв.
Хушигийн машины цонхоор гараа гарган нүдээ анилаа.
Нарны гэрэл хацрыг минь илбэж, цонхоор салхи орж ирэн үсийг минь хийсгэх нь намайг инээмсэглүүлэхэд хүргэх аж.
Зорисон газартаа ирэв бололтой машинаа зогсооход нь аажмаар нүдээ нээтэл харин миний төсөөлөөгүй газар намайг угтан авав.
"...Нүд чинь яг л одод шиг гялалзаж байна.."
"...Харин чинийх яг л далай шиг тогтуун гүн юм..."
Урд минь түүнтэй хамт анхны болзоогоороо ирж байсан байшин үзэгдэхэд би өнгөрсөн дурсамжаа санан санаа алдав.
"Одоо дотроо бодож бухимдаад байгаа юмаа энэ байшинруу харж байгаад орилчих. Тэгвэл ядаж жаахан ч гэсэн дээрдэх байх."
Хушиг хэлж дуусаа ч үгүй байхад нь би юу гэж орилох талаар дотроо бодон зогсоно.
Тэгээд удалгүй бодолд минь хачин зүйл ороод ирэх нь тэр.
Ахин нэг удаа түүнд дурлаж, түүний нүдрүү ширтэж үзмээр байна.
"БУРХАН МИНЬ!! ДАХИАД НЭГ УДАА... ДАХИАД НЭГ УДАА ТЭР ЗАЛУУД ДУРЛАЖ ҮЗМЭЭР БАЙНА!!"
Миний орилоонд Хуши харин бэлэн биш байсан бололтой хачин царайлан наашаа харав. Харин би инээмсэглэлээ.
Бүхнээ алдсан ч хамаагүй цаг хугацааг ухраагаад ч болтугай түүнд ахин нэг удаа дурлаж үзэхсэн.
____________
"𝙸𝚗 𝙼𝚢 𝙼𝚒𝚗𝚍" 𝚋𝚢_𝚗𝚊𝚖𝚒𝚐𝚢𝚞𝚂𝚝𝚊𝚛𝚝𝚎𝚍 𝙹𝚞𝚗𝚎 26, 2021
YOU ARE READING
Iɴ Mʏ Mɪɴᴅ
RomanceНэр чинь надад дурсагдахдаа өвдөлт дагуулахаа болих үед "чамайг мартсан" гэж ам бардам хашхиръя. Тэгэхэд харин чи миний инээгээд дурсах "өнгөрсөн" болсон байна