Part 6

17 6 1
                                    

Хэд хоног ч ёстой л хийцгүй урсаж өнгөрлөө бэкхён өглөө гараад шөнө ирнэ эсвэл үүрээр ирнэ хаагуур юу хийдэг юм бол доо гэж хаяа бодогддог л юм гэхдээ тэгээд хувь хүний амьдрал юм даа би ч яахав гэрээ цэвэрлээд өдөржин хийх юмгүй номын сангуудаар орж номоо хайсаар л байгаа гэхдээ тийм ном огт олоогүй гэхдээ яахав нэг хүүхдийн иймэрхүү ном олж уншсан ч тэр номон дээр тэр бүсгүй танихгүй ертөнцдөө хайртай залуутайгаа жаргалтай дуусдаг юм билээ ямар ч гарах гарц сэжүүр байгаагүй бэкхён утас авж өгсөн ч надад залгах бас надруу залгах хүн
ганцхан бэкхён
хүн амьтантай юм яримаар байгаа ч хэнтэй ч юм ярих билээ харин бэкхёнтой бараг л таарахгүй юм одоо бол үнэхээр нийгмээс гадуурхагдсан амьтан шиг л санагдаж байна өнөөдөр ч бас номын сан орчихоод хөлөө зөөж ядан гэр лүүгээ алхана
би: уйтгартай байна яах вэ юу хийх вэ өнөөдөр бэкхён бас л оройтох байх даа гээд өөрөө өөртэйгөө ярьж байтал гэнэт ардаас нэг гар орж ирэн тэврээд : мм тэгвэл хөгжилдөж болох юм ( энэ мэдээж бэкхён байсан юм)
би: хөөх өнөөдөр ийм эрт тараа юу ? ойрд бараг л үзэгдэж харагдахгүй байсан
бэкхён: аягүү намайг энэ хэд хоногт санасан юм уу даа
би: хэн чамайг санасан гэсэн юм зүгээр л юм ярих хань хэрэгтэй байсан юм сүүлдээ хэлгүй билүү ч гэж бодогдоод байна
бэкхён: тэгвэл над руу хүссэн үедээ залгаж бай тэгээд ярь би сонсож өгөе за юу аан бас ойрд яагаад оройтоод байсан бэ гэхээр нөгөө яриад байсан үзмэрч ээ хайгаад тэгээд л тэр
би: тэгээд яасан олдсон уу
бэкхён: ммм намайг нэг үнэсвэл хэлье болж байна уу ? жуумалзаж байгааг нь хараад байгаарай би ч өлмийгөө бага зэрэг өргөөд хацар дээр нь үнэсэх гэтэл бэкхён толгойгоо эргүүлээд би уруул дээр нь үнэсчихлээ 0.о ааах миний анхны үнэсэлт байсан юмсан ингэж санамсаргүйгээр алдах байсан гэж үү миний нөгөө сайхан мөрөөдөл хаана байна вэ би ч хурдхан холдоод хархаар дургүй хүрээд байсан болохоор нэг цохиж аваад гэрийн зүг урд гаран алхлаа намайг яагаад юунд уурласан талаар ойлгохгүй аргадах гэж их л хичээсэн гэхдээ намайг ийм гэдгийг мэдээгүй байх л даа гэхдээ л дургүй хүрээд байна
би: ернө чамтай юу ч ярьмааргүй байна муу хууран мэхлэгч энэ чинь миний анхны үнэсэлт байсан юм яаж чадаж байна аа чи муу өөдгүй амьтан аашшш би одоо яах юм

бэкхён харин сонсож байсан аа намайг өөртөө угз татан тэврээд уруул дээр дахин үнэссэн юм хамаг хацар бие халуу дүүгээр ичээд бас зүрх хурдан цохилоод үнэхээр би яагаад байна аа хэсэг хугацааны дараа уруулаа салгаад
бэкхён: за одоо дараа нь бодоход илүү дурсамжтай үнэсэлт байсан гэж бодож байна

би ч ичээд байсан болохоор харж ч чадахгүй юм ч хэлж чадахгүй ёстой л жинхэнэ ацан шалаанд орчих нь тэр дээ үнэхээр халуун байна

бэкхён: тэр ичиж байгааг нь хараад байгаарай хөөрхөн гэдэг нь за хурдан орж юм хийж идье болж байна уу ?
би: нөгөө чи үзмэрч олсон юм уу?
бэкхён: аан нээрээ тийм л дээ мартах шахаж тэр юу гэхээр хоёр гурван хүн олсон би маргааш амралтаа авчих болохоор тэгээд хамт очиж үзүүлье тэгж тохирох уу
би: тийм ээ

Гэрлүү ортол юу ч яриагүй бас гэрт ороод л би өрөө рүүгээ орсон болохоор ярих нөхцөл нь ч бүрдээгүй өлсөж байсан ч бэкхёныг харна гэхээр ичээд байсан болохоор зүгээр л унтахаар хэвтсэн юм

Маргааш нь бэкхён өглөө гараад өдөр орж ирсэн учраас эхний үзмэрч рүү явж байна тэд үнэхээр хэлж чадах болов уу ? намайг буцаах арга байгаа болов уу ? нэх удаан ч явсангүй нэг газарт ирлээ дотогш ороход л хамаг бие хүйт даан хачин мэдрэмж төрнө өрөө рүү нь орон суутал тэр үзмэрч намайг харснаа элдэв бусаар хэлэн хөөж эхэлсэн
үзмэрч: зайл зайлаач чамаас болж гай гамшиг сүйрэл болно тэрнээс өмнө эндээс арилж үз муу ёр
гээд намайг халгаасан ч үгүй сэтгэлд сэвтэй ч намайг хэн гэдгийг мэдээд л тэгсэн байх одоо хоёр дохь үзмэрч тэр яах бол ? бас л намайг янз бүрээр харааж зүхэх болов уу? үнэхээр надад л асуудал байна гэж үү ?

бид хоёр ч ирэн хаалга тогштол хаалга шууд онгойн бараг л чирэгдээд ороод ирсэн гэхдээ энэ удаа сонин эвгүйцмээр мэдрэмж төрсөнгүй гэнэт л хаанаас ч юм нэгэн настай эмгэн урд ирэн суугаад : чамайг хүлээж байлаа И Жина гэхдээ тийм ч удсангүй шүү
би: та намайг мэддэг гэж үү
үзмэрч: би чамайг мэднэ гэхдээ чи надаас юм сонсож чадахгүй гэдгээс айж байна
бэкхён: яагаад билээ
үзмэрч: чи зөв замдаа яваа гэхдээ санасандаа тийм ч хурдан хүрэхгүй зөндөө саад бэрхшээл хүлээж байгаа тул сэтгэлийн тэнхээтэй байгаарай энэ бол чиний сүүлчийн боломж дахин боломж байхгүй гэдгийг сайн санаж яв гэж хэлчхээд л тэр эмээ алга болчихсон энэ бас юу гэсэн үг юм бол ямар саад бэрхшээл би яг юунд орооцолдчихов ?

Хоёр талд бөөн бодол болсон хоёр хамгийн сүүлийн найдвараа тээн сүүлчийн газар луу явна энэ удаа хэрхэн гайхшруулах бол энэ удаагийн газарыг бол хүн амьтан олоод баймааргүй толгой эргүүлсэн олон салаа гудамж угтлаа гэхдээ л олж уулзахаас өөр сонголтгүй бид хоёр нилээн төөрч мухардалд орсны эцэст арай гэж ирэхэд тэнд хүн байсангүй харин ширээн дээр захиа маягийн зүйлийг аван хартал

Энэ удаа чамайг арай хүнлэг бас хүнийг хайрлаж энэрэх сэтгэлтэйгээр буцаж ирсэн гэж найдаж байна хариултаа биднээс хайгаад чи юу ч олж долоохгүй харин хэн гэдгээ хаана алдсанаа эргэн сана...

Гэдгээс өөр юм байсангүй би хэн юм бол бас юуг буруу хийсэн юм бэ? би эндээс ганц л зүйл ойлгох шиг боллоо өмнө насандаа хийсэн үйлийн үрээ би одоо үүрч байх шиг байна энэ удаа би заавал үндсээр нь сугалж дахин ийм зүйл болгохгүй

One last chanceWhere stories live. Discover now