Part 7

14 4 2
                                    

Үзмэрч дээр очсоноос хойш толгойд есөн шидийн бодол орж ирнэ би хэн байсан өмнө юу хийж байсан бас
яагаад заавал энэ давааг давах ёстой тухай бас бэкхён яг хэн болох тухай мэдэхийг чин сэтгэлээсээ хүсч байна энд надаас бусад нь бүгдийг биш юм аа гэхэд ядаж сэжүүр байгаа болохоор намайг бодход хамаагүй дээр юм

Энэ дунд үзмэрчийн хэлсэн зөв замдаа яваа гэдэг үг л намайг сэнхрүүлж цааш явах багахан итгэлийн очийг жоохон ч гэсэн бадраан асааж байна одоо бэкхён бид хоёр бүх чадлаараа л номоо хайж байна хэдэн номын сан дуусгасан г бол хэлж мэдэхгүй юм гэхдээ одоо солонгос улсад хэдхэн номын сан үлдсэн гэдгийг л мэдэж байлаа өнөөдөр бүтэн энэ номын санд өнжин номоо хайхаар хайгуулаа эхлүүлэн хайна номын санг бараг л дуусгахын хооронд нэгэн хориотой номын цуглуулга гэсэн өрөө рүү ороод ирлээ гэхдээ хориотой байсан гээд гарж болохгүй энд байгаа номнуудыг гялс гүйлгээд харчхад буруудах юм байхгүй биз

Номуудыг эхнээс нь сайтар ажиглан явж байгаад дундаас нь И ЖИНА гэсэн ном байхыг хараад шууд л аван нээлээ эхний хуудсанд миний энэ амьдарлийн талаар үгүйлжээ хэзээ төрсөн хаана хэний хүүхэд болж мэндэлсэн удам угсаа найз нөхөд гээд миний нэвтэрхий толь л гэсэн үг энэ номыг эндээс хэрхэн авж явах аргаа одоо сэдэх хэрэгтэй юун түрүүнд бэкхёнийг дуудаад энэ номыг харуултал
бэкхён: ваа бүр ийм ном байж ээ гэхдээ олчихлоо сайн хэрэг уншиж үзсэн үү юу байна арга байна уу ?
би: эхний хэдэн хуудсыг уншсан гэхдээ энэ номыг авж явах хэрэгтэй байна өнөөдөр энийг уншиж дуусгаж чадахгүй үнэхээр зузаан ном байна бас хэн нэгэн ороод ирвэл асуудалд орлоо л гэсэн үг
бэкхён: за юу ч гэсэн наад номыг чинь аваад гаръя яаж ийж байгаад л наад номыг чинь авна

Бид хоёр айж түгшсэн хоёр юм худалдагчид номоо өгөн зогслоо харин худалдагч хориотой ном байгааг хараад мэдсэн бололтой менежерээ дуудан цааш яваад өгөв
Менежер: энэ таны хайж байсан ном гэдэгт итгэлтэй байна хурдхан аваад явсан дээр бололтой
бэкхён: за баярлалаа
би: яагаад бидэнд туслаж байгаа юм бэ ?
менежер: танд хэрэггүй байсан бол ийм ном авахгүй байсан гэж бодож байна бас энэ ном таныг л хүлээж байсан гэж бодож байгаа учраас гээд зөөлөн инээмсэглэн бид хоёрыг хурдхан яв гэсэн шиг түлхэнэ ийм сайхан сэтгэлтэй хүмүүс одоо ч байдаг байх нь ээ ачийг чинь хэзээ ч мартахгүй ээ

Бид үнэхээр баяртай гэрийн зүг алхана үгүй бараг хөвж байх шиг байна өдөржин ядарч байсан ядралт ор мөргүй алга болчихсон байна миний магнай тэнийж байна шүү юу байгаа бол гэхээс тэсэж ядан явна хурдхан л унших юмсан

Гэртээ орж ирээд өрөөндөө орж ирэн хувцасаа солиод номоо уншихаар суулаа эхлээд би өөрөө ганцаараа уншихаар тохирсон учир ингээд сууж байгаа нь энэ

Эхний бүлэгт нэг их онц зүйл байсангүй жаахан байхын дурсамжууд хөвөрнө гэхдээ сонирхолтой юм аа одоо харин хоёрдугаар бүлэг юу байх бол эхний хуудаснаасаа л сонирхол татаад эхэллээ "Өнгөрсөн амьдрал" гэсэн байлаа би ч хурдхан л уншиж эхэллээ

~2 цагийн дараа~
Өөрийн эрхгүй л нүдэнд нулимс цийлгэнэн уйлахыг хүсэхгүй байгаа ч нулимс бөмбөрөн урсана үнэхээр би энэ гэж үү? Би ингэж амьдарсан гэж үү? Одоо үнэхээр гутарч байна зүгээр л үхээд өгмөөр санагдаж байна Магадгүй энэ үйрч байгаа зовлон ч багадахаар юм шиг санагдаж байна зүрх хэд хэд урагдах шиг цээжинд нэг зүйл гацах шиг амьсгалж чадахгүй нь...



























Арай ядан сэрэхэд бэкхён миний гарыг барьсан чигтээ унтана ингэж хоносон юм байх даа бас өчигдрийн үйл явдлыг хар дарсан зүүд байгаасай гэж бодохыг хүссэн ч миний ном орны хажуугийн шүүгээн дээр дэлгээтэй харагдана энийг хархад л өр өмөрч уйлж эхэллээ уйлахыг минь сонсоод бэкхён ч сэрэн намайг аргадахыг хичээнэ
бэкхён: битгий уйл хэцүү байгааг чинь хэн хүнээс илүү мэдэж байна гэхдээ хүчтэй байх хэрэгтэй
би ч ээрж муурсаар: би үнэхээр өмнөх амьдралдаа ийм адгийн шаар байсан гэж үү чи уншсан биз дээ? намайг хэн гэдгийг мэддэг байж намайг жигшихгүй байна гэж үү
бэкхён: тийм ээ би уншсан бас чиний тухай зах зухаас нь мэддэг яагаад чи энд ирсэн тухай би мэднэ гэхдээ өөр зүйл мэдэхгүй чамайг хэдэн мянган жилийн турш цуцалтгүй хайрлаж байгаа би өнгөрсөн туулсан амьдарлаа бүгдийг нь санадаг үхээд шинээр төрсөн ч миний зүрх сэтгэлд ганцхан чи л байдаг яагаад гэдгийг нь би үнэхээр мэдэхгүй одоо ингээд бодсон би ч чамтай адилхан үйлийн үрээ эдэлж байгаа нэгэн байх гэхдээ юу гээч энэ дөнгөж эхлэл нь энэ удаа чамайг дахиж алдмааргүй байгаа ч чамайг би заавал буцаах болно амлаж байна гээд нусаа татна бас л уйлж дээ ямар хувь тавилан гэхээр ийм байдаг байна үнэхээр бурхан гэж байдаг бол үнэхээр хатуу юм


-тэд номыг олсон байна
-ингэж нэг юм олох гэж энэ удаа арай удах юм шиг мэдрэмж төрөөд байна жаахан хөгжилддөг юм бил үү

One last chanceWhere stories live. Discover now