update bishe

33 6 2
                                    

Article: BTS Jungkook Itaewon scandal-тай холбоотойгоор биечлэн уучлалт гуйлаа. "Намайг уучлаарай... зүрх сэтгэлд минь үнэхээр хүнд оргиж байна."

Source: Newsen via Nate

1. [+1,623, -875] Хүмүүс түүнийг багагүй хугацаа өнгөрсний дараа уучлалт гуйж байгаад нь санаа сэтгэл нийлэхгүй байгаа ч нөгөө талаас нь бодоод үз. Тэр уучлалт гуйснаараа хүмүүсийн мартаж эхэлж байсан тэр скандалыг буцаад олны анхааралд аваачхаа мэдэж байсан байлгүй. Жонгүг энэ бүхнийг тунгаан бодоход цаг авсан байх. Цаашдаа илүү няхуур байх болов уу гэж бодож байна.

2. [+790, -471] Тийм ээ, гэмшиж аваад дахиж ийм зүйл хийхгүй байцгаая. Чи бол манай улсыг гэрэлтүүлэхэд тусалдаг нэгэн шүү дээ. Хэцүү байж мэдэх ч гуйя, өөрийнхөө зөвхөн сайн сайхан зүйлсийг л харуулж байхын төлөө хичээгээрэй!!

3. [+620, -357] Чин сэтгэлээсээ фэнүүдээсээ уучлалт гуйсанд баярлалаа. Хэвлэл мэдээллийнхэн энэ талаар мартаж эхэлж байхад нь сөхөөд олны анхааралд аваачихад их л зүйл шаардсан гэдгийг мэдэж байна.
Их олон зүйл тунгааж бодсон, өөрийн чинь төлөө шаналах хүмүүсээ бодоод ирээдүйд хийх үйлдлүүддээ илүү няхуур хандана гэж хэлэхэд хоолойноос чинь чин сэтгэлийн тусгалыг мэдэрсэн. Ирээдүйд илүү болгоомжтой байж, бид өөрөөс чинь зөвхөн эерэг мэдээллийг л олж харна гэж найдаж байна.

4. [+407, -202] Тэр үнэндээ шөнийн клуб ч яваагүй байтал хэвлэлийнхэн түүнийг клуб явсан юм шиг л мэдээллэж эхэлсэн. Сурвалжлагчид ч уучлалт гуйх ёстой. Хэрвээ би нэг ресторанд юм идэхээр очсоноос долоо хоногийн дараа батлагдсан тохиолдол илэрвэл намайг ч гэсэн та нар гэмт хэрэгтэн шиг үзэх үү? Алдартнууд яахаараа хүн болгоны цоолтуурын уут байдаг юм? Тэр бүр өөрийгөө ганц ч хүн танихааргүй болтол нүүрээ маскаар халхалсан байсан.

5. [+385, -240] Итэвоны төлөө түүнийг хараалгуулсан талаар сайн мэдэхгүй юм. Гэхдээ одоо бол ихэнхи хүмүүс энгийн үйл ажиллагаандаа орчихсон л яваа.

6. [+152, -82] Хүмүүс угийн л BTS-ын талаарх мэдээ харсан даруйдаа үзэн ядах гэж яардаг зантай ч тэр үзэн ядагчид одоо үнэхээр болимоор байна. Бодитоор харцгаая, та нар тэднийг юу ч хийсэн байлаа үзэн ядах болно. Энэ бол сэтгэцийн өвчин, амь насанд хохирол учруулах гэж оролдсон хэрэг. Зарим нэг хүмүүс энэ шиг бусдыг үзэн ядах хэмжээний яаж ийм их ууртай байдгийг ойлгохгүй юм.

7. [+131, -70] Өөрийн биеэр гуйсан уучлалтаас нь үнэхээр чин сэтгэл мэдрэгдэж байсан.

8. [+116, -68] Арми нар түүний уучлалтаас гэмшиж буй чин сэтгэлийг нь мэдэрсээн ㅜ

9. [+102, -24] Жонгүг сүүлийн зочин байсан болохоор цагийн тохироо бүрдэхийг хүлээж байсан бололтой. Түүний уучлалтыг хүлээж байсан хүний хувьд одоо жаахан оройтсон санагдаж байгаа ч, байдаг л гараар бичсэн захианаас илүү чин сэтгэл мэдрэгдэж байсан. Тэр уучлалт гуйсан ч бай, үгүй ч бай хүмүүс үзэн ядах л болно, гэхдээ та нар үнэхээр болиод өг.

10. [+90, -41] Ганц чухал зүйл нь гаргасан алдаагаа 2 удаа давтахгүй байх л юм шүү дээ. Энэ бүх хугацааны турш үнэхээр их шаналсан байх. Сэтгэлийн гүнээс гэмших хэрэгтэй ч өөртөө дэндүү удаан хана босгож болохгүй юмсан.

https://news.nate.com/view/20200606n13768?mid=n1008

Зүгээр илүү олон хүн л гэмшиж байгааг нь мэдээсэй гэсэн юмө

•Lonely• (Дууссан)Where stories live. Discover now