Тэхён өглөө сэрээд нүдээ нээтэл аймшигтай толгойны өвдөлт ба үл таних орчин угтан авав. Арай гэж биеэ хөдөлгөн хажуу тийшээ харвал орны буланд атрилдан унтах Жонгүгийг олж хараад өөрийгөө тасарсанаа санав.
Өөр юу болсоныг санах гэж хичээж байтал гэнэт Жонгүгтай үнсэлцэж байсан толгойд зурс хийгээд өнгөрөв. Ядаж байхад хувцасгүй сэрсэндээ гайхан эргэлзээд хэвтэж байтал Жонгүг сэрэн нүдээ нухласнаа над руу харан нойрмог хоолойгоор "Өө сэрчихсэн юм уу" гэхэд нь би "Хоёулаа унтчихсан юм уу?" гэж асуухад тэр сандаран нүд нь томорч ирсээр "Ү -Үгүй" гэв.
Миний ч санаа амран талархаснаа илэрхийлэн "Ойлголоо, гэртээ авч ирсэнд баярлалаа" гэхэд тэр "Зүгээр дээ хүсвэл усанд ороод яваарай" би ч толгой дохин угаалгын өрөөг нь асуун орвол тэр араас алчуур авчиран өгч мөн өглөөний цай бэлдэхээ хэлээд гарсан юм.
-
Тэхён гэртээ ирсэн байх ба Жонгүгийг талаар бодсоор л байлаа. Уснаас зөвхөн доогуураа алчуур уясан гарч ирэхэд нь харсан халуухан бие. Сандархаараа нүд нь томорч ирээд л хөөрхөн ярьдаг. Нимгэн хөөрхөн уруул, инээхээрээ ямар хөөрхөн харагддаг гээд бодож байснаа өөрийгөө юу бодоод байгааг гайхан толгойгоо сэгсрэн утсаа барин Instagram ухахаар шийдэв.
