-аео"Би л тэр үед хамт явсан бол... Түүнийг тэгж явуулаагүй бол... Ядаж арай дээр дүү байсан бол... Би тэр хүн байхгүй л бол хэн ч биш байтал ингээд байхгүй болохоор чинь би яах юм бэ?"
Харанхуй өрөөнд хэн нэгэн эмэгтэй чангаар ийн хэлж, урдах залуудаа өөрийнхөө гэмшлийг өчнө.
"Тэр амьд байгаа. Заавал эргэж ирнэ."
Залуугийн сэтгэл ч бас санаа зовнилоор дүүрэн байх атлаа аль болох тайван байж бүсгүйгээ аргадахыг хичээж аж.
"Амьд гэсэн ямар ч баримт алга байхад яаж итгэх юм бэ?"
"Гэсэн ч үхсэн гэх нотолгоо байхгүй. Бид итгэх хэрэгтэй. Тэр чиний ах. Чи энд хүлээж байгаа учраас заавал буцаад ирнэ. Тэр чамд амалсан шүү дээ."
"Энэ бүгд миний л буруу..." гэж хэлэхэд нүднээс нь нулимс бөмбөрч, амьсгал нь давчидах аж.
Түүний урд зогсож байсан залуу ойртон, тэврээд, нурууг нь зөөлөн илж, тайвшруулахыг хичээнэ.
Эмэгтэйн дотор асар их харамсал, өөрийгөө буруутгах мэдрэмж төрж байлаа. Анх удаа л юу хийхээ мэдэхгүй байдалд хүрч буй нь энэ байв.
Author's note: Ингээд эхэлдэг юм байжээ. За тэгээд энэ хоёр хэн бэ?
YOU ARE READING
MAFIA02 /MGL/
RandomMafia цувралын шинэ бүлэг. Эхний цувралаас ялгаатай хэв маягаар бичигдсэн, мөн огт өөр үйл явдал гарах тул Mafia01 уншаагүй байсан ч энэ бичвэрийг уншихад ойлгохгүй зүйл гарахгүй гэж бодож байна. 2020.07.02