-08

513 68 7
                                    




-аео

"Нөгөө хоёр чинь яасан?"

Лухан эгц тэдэн рүү ширтээд, чимээгүй хэрнээ аймшигтайгаар асуулт тавив. Харин Сынхён бага зэрэг сандарсан ч өөдөөс нь

"Тэд үхчихсэн. Хэтэрхий олон хүн байсан учраас бид ялагдахаар байсан. Тэгээд тэд биднийг зугтаалгаад өөрсдөө үлдсэн. Одоо бол үхсэн гэж бодож байна." гэж хэллээ.

"Та нар үнэхээр худлаа ярих ямар ч техникгүй хүмүүс юм. Намайг тэнэг гэж бодоо юу?" гээд тэр дуугаа өндөрсгөн, өөдөөс нь худал хэлсэн залууг цохиод унагаачихав.

"Ямар ч гэмтэлгүй, тоо нь бүтэн ирчхээд юу гээд хуцаад байгаа юм? Худлаа ярьж байгаа бол ядаж үнэмшилтэй байгаач." гэж хэлээд босч ирэхийг оролдох залуугийн толгой дээр хөлөөрөө дэвсэллээ.

Сынхёны дургүй хүрч байсан ч тэр яах аргагүй доор нь сөхрөнө.

***

Тэёон түүнд нэг их анхааралгүй бусдынх нь амин цэгтэй ойролцоо мэдрэлийн судаснууд руу нь онилон, сум зоож байлаа.

Тэгтэл залуу хутгаа шидчхээд зогсож байтал толгой нь хагарах аятай өвдөлт эхлэв. Тэр шуудхан толгойгоо барин, доош сөхрөнө. Түүнд хутга барьсан олон дурсамж байх ба маш хүчтэйгээр, мөн маш замбараагүй орж ирэх атлаа огт үлдэхгүй зурвасхан харагдаад ахин алга болж байх аж.

Нэг жигүүрийн залуусыг дуусгахад нөгөө талынхан нь хайрцагтай зэвсгүүдээс ашиглан, тэднийг бүслэж зогслоо. Тэёон амандаа хараал урсгасаар залуу руу дөхөн, зүгээр эсэхт нь санаа зовно.

Тэгээд шүдээ зуун, тэдэн рүү онилох гэсэн ч гай газар доороос гэж сум нь дууссан байв. Залуугийн гарт байх бууг авч, тэдэн рүү харуулан барьсан ч арав гаран хүний бүслэлтээс гарах аргагүй харагдана.

Энэ мөчөөс эхлээд маш олон буун дуу гарч дуусахад Тэёон гурван удаа буудуулсан ч амьд үлдэн, бусад нь хөдлөх аргагүй цусандаа хутгалдаад газарт хэвтэцгээх аж.

Новш гэж, эцэст нь дууслаа. Буцаж яваад та нартай тооцоо бодно доо. Энэ бас яасан болоод ухаангүй болчихдог байна аа? Тэгж эрчтэй хөдлөж байсан юм байж.

Залууг түшин, цус ханхалсан газраас гарлаа. Агуулахын тэр хавь барагтаа хүн явахгүй газар тул гаднаас нь түгжиж орхиод, мотоцикл тавьсан газраа арай гэж ирэв.

Цус болсон хувцсаа тайлвал энгэрийн хантаазанд нь арав гаран сум зоогдож, нэг хөлөндөө хоёр, баруун гартаа нэг буудуулсан байх аж.

MAFIA02 /MGL/Where stories live. Discover now