-28

480 65 13
                                    




-аео

"Чи яагаад ардаас хүрээд ирэв?"

"Би танаас авъя гэсэн зүйлээ аваад, холдоно. Тэр хүртэл намайг яаж ч ашигласан болно."

"Тийм эрх мэдлийн шилжүүлэг хийхэд үнэхээр ядаргаатай шүү дээ. Арыг нь чи биш би даах ёстой. Чи хэр их асуудал тарина. Тэр чинь бүгд миний ардаас ирнэ. Чи миний шаардлагад нийцэхгүй байгаа учраас тийм ядаргаатай зүйл хийхгүй."

"Би асуудал тарихгүй ээ."

"Ийм зүйл хүсч байгаа чинь өөрөө асуудал. Чи ороод удаагүй болохоор мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ би мэднэ. Энэ газар чиний араа даагаад, уснаас чөлөөтэй гардаг байсан газартай адилгүй.

Би чамайг хэд хоногийн турш ямархуу байдалтай байдгийг чинь харсан. Гэвч тэр газарт чи насаараа бэлтгэгдсэн тийм үү? Төрөхөөсөө л чи тэр газрыг удирдах төлөвлөгөөтэй байсан учраас олон жил суралцсан. RK-д ч бас чи үүнтэй адил суралцах хугацаа хэрэгтэй."

"Та яагаад зүгээр л хараал идсэн эрх мэдлээ харамлаад байгаа юм бэ?"

"Новш гэж, чи яагаад өөрөө хүүхэд шиг хөгийн зан гаргаад байгаа юм бэ? Би энэ газраас гарахыг хичнээн их хүсч байгаа гээч. Гэхдээ би чам шиг өнгөц зан гаргаж, эрх мэдлээ аль эрт шилжүүлсэн бол би өдийд амьсгал хураасан байх байсан юм. 1см-аас илүү зөрөөтэй байж л шилжүүлэх боломжтой боловч нэгээс илүү байхаар яг чам шиг ахархан бодолтой юмнууд л байгаад байгаа учраас би холдож чадахгүй байна. Арыг нь дааж чадахгүй учраас би хийхгүй. Одоо замаас зайл." гэж хэлэхдээ урд нь хаан, зогссон Жэксоны мөрийг чангахан шиг түлхээд авав.

"Би чадвартай гэдэгтээ итгэлтэй байна." гээд Тэёон руу эргэхэд тэр нэлээн бухимдсан янзтай шуудхан гараас нь татаж, эргээд, хөлийг нь тушив. Тэгээд нэг огцом хөдлөхөд л Жэксон түүний урд унасан байлаа.

Жэксон бууж өгөлгүй барьсан гараас нь татсан боловч Тэёон Жэксоны дээрээс дарж нөгөө гарынхаа тохойгоор гэдэс рүү чангахан дарчихав. Хэвлий хэсэгт нь нэлээн өвдөлт мэдрэгдэх ч тэрээр гараараа Тэёон нуруунаас дарж, босох аргагүй болгоход хөлөө хөдөлгөн, хүзүүгээр нь ороолоо.

"Чамайг чадвартайг мэднэ. Дөхөж магадгүй ч гэж бодож байсан. Гэхдээ одоо бол бүр хангалтгүй санагдчихлаа." гээд Тэёон түүний хоолойг суллан, дээрээс нь босов.

Харин Жэксон энэ биеийнх нь хаанаас ийм хүч гарч буйд гайхах аж. Тэд адилхан өндөртэй боловч харахад л Жэксон илүү булчин шөрмөс нь зангирсан, биерхүү харагддаг. Гэвч тэр сая дийлдчихлээ.

MAFIA02 /MGL/Where stories live. Discover now