-38

510 62 13
                                    




-аео

"Хёнжү, битгий ингэж хатуурх л даа." гэсээр Жунин түүний гарыг атгалаа.

"Гэхдээ... Гэхдээ энэ хувиа хичээсэн байж магадгүй л дээ. Гэхдээ ах олон удаа шаналсан шүү дээ. Тэр өөртөө тохирсон сайхан эмэгтэйтэй учрах хэрэгтэй. Ингэж яараад байвал тэд хоорондоо тохирохгүй. Би ахыг ахиад салахыг харахыг хүсэхгүй байна. Миний үгийг ч даахгүй бол энэ эмэгтэй эртхэн холдсон нь дээр.

Ийм өнгөцхөн шийдвэр юунд хүргэдгийг чи мэднэ шүү дээ.

Бид яг ийм л байсан. Нэгнийгээ сайн мэдэхгүй, жижиг зүйлсийг нууж явсаар үнэхээр хэцүү байдалд хүрдэг. Хэрвээ бидэнд ах нар, эсвэл Жубёл ч юм уу байгаагүй бол бид аль эрт хоёр тийш болохоор байсан.

Тэднийг ухаалгаар урагшаа цуг алхаж, эсвэл нэгэндээ бүр их дасахаасаа өмнө өөрсдийнхөө замыг хөөгөөсэй л гэж хүссэн юм."

"Мэдэж байна аа. Би ч бас ойлгож байна."

Хёнжү гэмшсэн төрхтэйгөөр орон дээр сууна. Түүний нүдэнд юу юугүй нулимс цийлэгнэн, урсах гэж буй мэт харагдаж байлаа. Жунин нулимсыг нь гараараа арчаад,

"Бид даваад л гарсан шүү дээ. Тэр бүх маргаан, үл ойлголцолыг давж гарч чадсан болохоор л бидний харилцаа илүү бат бөх байгаа юм. Тэд тэр бүх зүйлийг өөрсдөө туулах л хэрэгтэй. Хэрвээ үлдэх ёстой бол яаж ч байсан үлдэж, явах ёстой бол хичнээн гуйсан ч явах л болно. Чиний хэлснээр цаг хугацаа л яахыг нь харуулна.

Хурдан явахаар бол явж, удаанаар явахаар бол явах л болно. Тэдний шийдвэр шүү дээ. Чи хажуугаас нь үг хэлж болох ч ингэж зааварлаж болохгүй. Ойлгосон уу?" гээд духан дээр нь үнсэв. Хёнжү толгой дохин, чимээгүй л сууна.

***

Харин зочны өрөөнд суусан олон хүмүүсээс Сухо л нүдээ анивчин саяны үйл явдлыг хараахан ойлгоогүй суух бол бусад нь юу гэхээ мэдэхгүй байлаа.

"Жиёон аа?" гэж Чанёол дуугарахад Жиёон хөшөө болон сууснаа түүн рүү харав.

"Ёол аа, миний бодлоор түүний үг үнэн юм шиг санагдаж байна. Яахав жоохон хатуу байсан л даа. Гэхдээ ингэж яарч болохгүй шүү дээ. Өнөөдөртөө би чамайг уучилчихсан. Тэгээд тэдэнтэй ч бас танилцлаа. Хоёулаа тайван урагшлах хэрэгтэй.

Ингээд л шуудхан бүх зүйлээ хуваалцаад, хэтэрхий дотно байх гэж хичээгээд байвал дотносохоосоо илүү нэгнээсээ залхана шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хангалттай. Бас би одоо ажилтай." гээд босох гэхэд Чанёол гараас нь татаад,

MAFIA02 /MGL/Où les histoires vivent. Découvrez maintenant