1

2.4K 194 27
                                    

- Бүх нэгжүүдийн анхааралд. Боломжит эргүүлүүд бүгд 77-р хурдны замаар явж буй ягаан өнгийн мотоциклын араас явна уу! Давтан хэлье. 77-р хурдны замаар явж буй улсын тэмдэгтгүй ягаан өнгийн мотоциклыг яаралтай зогсооно уу!

- 23-р эргүүлийн хэсэг ягаан мотоциклын араас хөөж байна. Дууслаа.

Өндөр хурдны замаар цагдаагийн машины дохио хангинан давхих бөгөөд машингүй уулзвараар өнгөрөх агшинд томоохон ачааны тэргэнд мөргүүлэн цааш шидэгдэв. Ачааны машин ч даруй хөдлөн цааш явах бөгөөд тэднээс хэдийн холдон явсан ягаан мотоциклын эзэн толиндоо хальтхан харахдаа дуулган дотроосоо чангаар хөхрөнө.

- Nice Timing.

-------------------------------------------------

- Дахиад л тэрнийг алдчихлаа. Бүхэл бүтэн 6 цагдаагийн машин хохирол авч 7 ажилтан гэмтсэн байна. Дахиад л зугтаалгачихлаа. Муусайн арчаагүй амьтад. Бид түүнийг барихын тулд 8000 долларын үнэ бүхий урхи бэлдэж бүтэн 2 сарыг ажиглалтанд зарцуулсан гэтэл тэр энэ бүхнийг 1 цагийн дотор л үгүй хийчихлээ. Бүр мөнгийг хүртэл аваад арилчихсан. Одоо та нар яах гэж байна? Бид нарын бүх насаараа ажиллаад олох цаоин нийлээд ч тэр хохиролыг барагдуулж чадахгүй за юу!

Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн И дарга минчийтлээ улайж чадлынхаа хэрээр хашхичих бөгөөд тасагт гагцхүү түүний л хоолой цуурайтаж бүгд толгой гудайн зогсоно.

- Даргаа энэ удаад тэр яав ч ганцаараа байгаагүй. Бид замын хяналтын камерыг шалгахдаа ачааны тэргээс цэнхэр үстэй, цэнхэр хүрэм мөн багтай залуу гарч ирж буйг бүдэгхэн бичигдсэнийг олсон. Цэнхэр гэдэг бол Gucci Gang-ийн бэлэг тэмдэг шүү дээ. Тэгэхээр энэ удаагийн гэмт хэрэгт тэр хоёр дахин хамтарсан хэмээн таамаглаж байна.

- Тэр хараал идсэн таамаглалтайгаа зайлж үз. Нэн даруй тэр хоёр новшийг миний өмнө авч ирч ялыг нь үүрүүлэхгүй юм бол өөрсдөө тэдний оронд баг зүүгээд шоронд хатах хэрэг гарах байх шүү.

-----------------------------------------

Шалаар нь гадаадын мөнгөн дэвсгэрт хөглөрсөн саруулхан өрөөнд хоёр залуу нүцгэн сууна.

- Тэхён аа мөнгөнд маш олон тооны бактер байдаг юм. Тиймээс хараал идсэн хаа сайгүй цацахаа боль.

Ягаан үстэй, дур булаам төрхтэй залуу дээш өндийн ойролцоох шүүгээг уудалвал дотор нь олон тооны арьсан сhoker өрөөстэй байх бөгөөд тэдгээрээс сонгон зүүхдээ баяр хөөртэй байгаа харагдана.

Kitty Gang [completed]Where stories live. Discover now