8

1.4K 134 17
                                    

-          9 сарын 12 ны өдрийн 17 цаг 02 минут. Ажиллагаа эхэлсэнийг мэдэгдье.

Банкны хамгийн хамгаалалт өндөртэй хэсэгт дансанд байршуулж үл болом их хэмжээний бохир мөнгийг хамгаалалтын хувцастай залуучууд шуудайлан гадагш зөөх юм гэнэ. Тэд цахилгаан шатанд сууж, цааш дамжин зогсоол руу орсноор тусгай бэлтгэгдсэн олон тооны цэргүүд хамгаалах ачааны машинд цүнхтэй мөнгийг чулуудна. Бүх мөнгийг зөөж дууссаны дараа ачааны машиныг хаахад энэ бүхнийг удирдан зохион байгуулж буй нэгэн болох Ерөнхий сайдын баруун гар буюу нарийн бичиг Ким Дожин хаалгыг тусгай кодоор түгжиж зааварчилгааг дахин хэлээд машиндаа суун явлаа.

-          Ким Дожин үдэшлэг рүү хөдөллөө. Бид түүнийг замд нь бага зэрэг саатууллаа гэхэд ихдээ л 20 минут хожиж чадна. Тэгэхээр чамд 40 минут байна Жимин аа.

-          Ойлголоо доо.

Хамгийн сүүлд орсон цүнхнүүдийн нэг дотроосоо онгойход Жимин мөнгөний цүнхнээс байдгаар атиралдсан гарч ирэв. Түүний уян хатан байдлыг гүйцэх хүн багт байгаагүй тул тэрээр үдэшлэгт очихоосоо өмнө ажиллагаанд үүргээ гүйцэтгэж 18 цаг гэхэд үдэшлэгт очсон байх хэрэгтэй бөгөөд ерөнхий сайдын нарийн бичгийг ажиглах, түүний үйлдлийг бусаддаа мэдээллэх, хэрэг буруудвал бүхнийг зохион байгуулж буй түүнийг замаас зайлуулах үүрэгтэй билээ.

-          За тэгэхээр хөөрхнүүд минь, ахтайгаа жоохон аялцгаах уу?

Жимин цүнхтэй мөнгийг онгойлгон харахдаа ёжтой инээмсэглэн хэллээ.

---------------------------------------------------------------

Цаг хэдийн оройн 6 цаг дөхсөн байх бөгөөд Намжүүн тусгай зочиноо хүлээн байн байн үүд рүү шагайна. Эцэст нь хаалгаар түүний хүлээсэн нэгэн орж ирэхэд түүний нүүрэнд томоохон инээмсэглэл тодров.

-          Уучлаарай. Зам түгжрээд хоцорчихлоо.

-          Зүгээр дээ. Ирсэнд баярлалаа.

Жимин амьсгаагаа даран хослолоо янзлаад түүнийг даган цааш явлаа. Түүнд хэсэгхэн хугацаанд дотно байсан нэгэнтэйгээ ярилцаж болох хэсэгхэн хугацаа л үлдсэнд тэр харамсаж байв. Ким Намжүүн түүнд ах шиг нь мэдрэмж төрүүлдэг бөгөөд хамт байх хугацаандаа үргэлжид уран зураг, бүжиг, дуу хөгжим, ном зохиол зэргийг ярин хөөрч түүнд шинэ содон зүйлсийг заан сургасан билээ. Жиминий хувьд бусдаас өөрөөр хэлбэл нийгмээс зугтааж, тусгаарлагдахын тулд 10 жил тэмцсэн тул хэсэг зуурт ч энгийн мэт байх ихээхэн таалагдсан юм. Түүнд өөрийг нь таньж мэдэх хүн ганц Тэхёноос өөр байхгүй тул энэ хугацаа түүний ганцаардлыг бага ч болов тайлсан гэж хэлж болно.

Kitty Gang [completed]Where stories live. Discover now