Taekook story-/End/

1.7K 141 22
                                    

Жонгүүк Тэхёныг сонгосноор түүнтэй хамт зугтахаар зөвшөөрсөн хэдий ч энэ нь яг ч холын хол зугтахтай адилгүй. Killer Bunny бол сүүдэр хэдий ч түүний алга болсон байдалд ганхах зүйл олон. Иймд Жонгүүк өөрийнхөө ул мөрийг баллаж нууц албанаас зугтсан бөгөөд түүний тухай мэдэх гурван хүнийг Тэхён хэдийн зохицуулсан байсанд одоо тэдэнд саад болох зүйл үлдээгүй гэмээр. Killer Bunny тийм хэмжээний аюултай нууц оришхуй болохыг үүнээс амархан ойлгож болохоор. Тэхён ч мөн Gucci Gang байхаас татгалзан өөрийн авга ахтай цуг бизнесээ өргөжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Ямар бизнес вэ гэж үү? Хотын гурван захад, хоорондоо асар хол зайтай, тусдаа орших гурван дүүрэг бий.

Альфа дүүрэг болох Lupus /Wolf гэх утгатай Латин үг/

Бета дүүрэг болох Mono

Омега дүүрэг болох Wolhwa /Moonlight гэх утгатай/

Эдгээр нь зөвхөн тусгай бүртгэлээр нэвтрэх боломжтой өндөр хамгаалалт, зохион байгуулалттай дүүргүүд юм. Ердөө 3 жилийн өмнө үүссэн гэхэд хэдийн байр сууриа олсон гайхалтай алдар хүндтэй бөгөөд хатуу чанга тул асуудал барагтаа гардаггүй тул гадаад орноос зорин ирэх нэр хүндтэй зочид ч цөөнгүй. Ким Тэхён бол энэ санааг үндэслэгч бөгөөд Lupus дүүргийн үүсгэгч бүр тодорхойлвол Tempus цэнгээний газрын эзэн билээ. Харин Жимин Wolhwa дүүргийг хариуцдаг бөгөөд тэр маш өндөр хэмжээний хамгаалалттай аюулгүй орчинг бүрдүүлснээр Омега нарт ямар ч айх айдасгүй хөгжилдөх боломжийг олгохыг зорьдог. Тэхёны авга ах бол Жиминий аллагын хэргийг нуун далдалж өдийг хүртэл харж хандаж ирсэн нэгэн бөгөөд цагтаа томоохон бүлгэмийн дээд тушаалтан байсан хэдий ч одоо бол 45 настай Бетагийн хувиар Mono дүүргийг хариуцдаг билээ.

Жонгүүк анх Тэхёныг тэр том дүүргийн эзэн болохыг сонсоод хэсэгтээ л гайхсан ч өөрөөс нь нууж чадсан мэдээлэл олонтой түүнд улам ихээр дурласан нь нэг бодлын үнэхээр Жон Жонгүүк гэдэг хүн хэтэрхий хачирхалтай сонирхолтой мэт санагдана.

Жонгүүк Тэхён хоёр хамт амьдраад бүтэн жил гаран болжээ. Энэ хугацаанд Жонгүүк өөрийгөө нууцалж барагтаа л гэрээс гараагүй бөгөөд Тэхён түүнд л зориулж тансаг хотхоны хамгийн дээд давхарт 2 давхар пентхаус бэлдсэн билээ. Тэр gym, home theater, тоглоомын өрөө, усан сан гээд л хайртыгаа уйдахгүйн тулд бүхнийг бэлджээ. Үүний хүчинд Жонгүүк гэрээсээ ихэнхи цагт гарахгүй бүгэхэд тийм ч асуудалтай байгаагүй юм. Мөн тэдний хааяахан хийдэг оройн болзоо, шөнийн зугаалга мөн тоолж үл барам халуухан шөнүүдийг нь дурьдах ч илүүц биз.

Kitty Gang [completed]Where stories live. Discover now