2

1.8K 167 25
                                    

-          Жимин аа. Бидэн дээр зочин ирэх болохоор зохистой хувцаслаарай.

Аягатай халуун кофе барин, амандаа шарсан талх зуусан цэнхэр үст залуу bed hair нь хүртэл дур булаам харагдуулах нэгний дэргэд орон дээр суусныхаа дараа хэлэв.

-          Тэр зохистойг чинь хараал идэг. Тэ, чи миний найз болохоос миний ээж биш.

Жимин ягаан үсээ хойш илэн орноос босохдоо сул том пудволк болон бариу ягаан дотоожоо янзалсаар угаалгын өрөө рүү орлоо.

-          Миний яриад байсан мэргэжилтэн өнөөдөр ирж уулзана. Бас тэр Бета болохоор фермон дарагчгүй байсан ч болно байх.

///Бета- Нийгмийн 69%-ийг эзэлдэг. Энгийн хүн шиг бөгөөд фермон мэдрэх чадваргүй мөн фермон ялгаруулдаггүй.///

-          Ойлголоо доо.

Жимин залхсан хоолойгоор хариулан хөргөгчнөөс сүү гарган ууна. Удалгүй хонх дуугарахад Тэхён notebook-ээ дэлгэн хашааны камерийг шалгав.

-          Тэр хэдийн ирчихэж. Гэхдээ ганцаараа биш байна. Магадгүй түүний яриад байсан хакер байх лдаа.

-          Хархнуудад итгэж оромжиндоо дуудах зүгээр гэж үү?

Тэхён мөрөө хавчин түүн рүү ярзайн инээмсэглээд хаалгаа тайлан тэднийг тосохоор явав. Жимин буйдан дээр байх бэлтгэлийн өмдийг аван өмсөхөд өөрт томдож байсан нь түүнийх биш болохыг илтгэх ч тэр тоосонгүй зүгээр л углан өмсөөд дахин нэг гүзээлгэнэтэй сүүнд соруулаа зоон сорон зогсоно.

-          Хөөх, тэгэхээр чи өнөөх алдарт Kitty Gang юм биз дээ.

Бор үсээ янзлаагүй орхиж урт хар хүрэм, сул загвартай хар өмд, арьсан хар цүнх барьсан царайлаг залуу гэрэлтэж байна уу гэлтэй инээмсэглэн хэлнэ.

-          Харин өөрөө хэн билээ?

-          J-Hope өөрөөр Hope эсвэл Хусог хён гэж дуудсан ч болно.

Залуу нарны шилээ дээшлүүлэн толгой дээрээ тохохдоо инээмсэглэн гар сунгана. Жимин ч мөн ялдам инээмсэглэн түүний гарнаас атгав.

-          Харин энэ хүн бол Тэхёнд хэлж байсан хакерийн мэргэжилтэн. Тэр хэр баргийн хамтрал хийдэггүй ч энэ хэрэгт сонирхолтой байгаа болохоор зөвшөөрөөд би өнөөдөр дагуулаад ирсэн юм. Энэ золигийн нээж чадаагүй түгжээ, нэвтэрч чадаагүй систем одоогоор дэлхийд байхгүй л байна даа.

Kitty Gang [completed]Where stories live. Discover now