Уншихаас өмнө:
Энэхүү өгүүллэг нь зохиогчийн бүрэн зөвшөөрөлтэй орчуулгын өгүүллэг бөгөөд хөнгөн хэлбэрийн хараалын үгс хэрэглэгдэхийг анхааруулъя!🔸🔹🔸
Сургуульд чинь байдаг ууртай өсвөр насныхныг мэдэх үү? Шивээсээр өөрийгөө чимж хүн бүхэнд ямар ч шалтгаангүйгээр новш шиг зан гаргаад, хичээл тарах үед хаанаас ч юм тансаг мотоцикл гаргаж ирээд хүлэглэчихсэн байдаг залуусыг?
Чи мэднэ дээ, муу залуу гэж? Сургууль бүрт л нэг байдаг болохоор бараг мэдэхгүй байна гэж байхгүй биз. Магадгүй түүнтэй таагүй харилцаатай, эсвэл ядаж л түүний талаар нэг удаа ч болов бүтэхгүй зүйлс сонсож байсан байх.
Юу ч байсан хамаагүй, чамайг түүнтэй ямар ч холбоо хамааралгүй байхыг хүсдэг гэж бодож байна.
Харин би сургууль дээрээ муу залуутай ярина гэдэгтээ огт санаа зовдоггүй байсан. Учир нь тэр үргэлж намайг алгасдаг байсан болохоор.
Өнөөдрийг хүртэл.
"Надад чиний тусламж хэрэгтэй байна." Тэр нэлээд согтуу байгаа тул би гайхаж, бас багагүй айж байна.
"Ямар но-" Намайг уулга алдахад Сэүн амыг минь гараараа таглаад нүдээ томруулан над руу харав.
Тэр чангаар "Чшш" гэсээр намайг дуугүй болохыг анхаарууллаа.
"Хэн нэгэн биднийг сонсох нь, Хани""Би би.. Чи маш чимээгүй байх хэрэгтэй. Хани" хэмээн тэр бувтнаад савхин хүрмээ хажуу тийш шидэж орхилоо.
Би түүн рүү хөмсгөө зангидан харна. Үнэнийг хэлэхэд, Хани гэж хэн болохыг мэдэх юм алга. Бас У Сэүн миний өрөөнд шөнө дунд юу хийж байгаа, яаж орж ирснийг ч мэдэхгүй нь.
Чухамдаа, миний гайхаж буй хамгийн гол зүйл нь тэр хаана байгаа тэр тусмаа миний өрөөнд байгаагаа мэдэж байгаа болов уу? л гэдэг байна.
"Би я..явах болно оо! Харин чи хашхирахгүй гэж ам..амлаж байна уу?"
Намайг толгой дохиход тэр над руу инээмсэглээд гараа аман дээрээс минь болгоомжтой авлаа.
"Чи энд юу хийж байгаа юм?" гэсээр би шивнэн асуув.
Хэдий өрөө минь харанхуй байгаа ч тэр нэлээд царайлаг харагдаж байна аа. Сэгсийсэн хар хүрэн үс, том бор нүд, тэгээд бяслаг ч үрж болохоор хурц шанаа болон эрүү.
Сэүн дахиад л хөхрөөд чимээгүй байхыг дохив. "Хашхирч болохгүй шүү! Хани. Сайн охин"