Ди хөмсгөө зангидан сандал дээр пал хийтэл суугаад " Би үүнийг ийм сүртэй зүйл гэж мэдсэнгүй" гэж багш нарыг нэрсийн жагсаалтыг хэрхэн жирийлгэхийг харсаар хэлэв.
"Бидэнд дөнгөж сая хүчтэй шуурга болох тухай мэдээлэл ирсэн тул та бүхэн заалыг орхих эсвэл хаалгатай ойрхон зогсохгүй байхыг хүсье." цагаан хоолойгоор нэг багш ийн зараллаа.
Ди халааснаасаа утсаа гаргаж ирэн сүлжээгүй байгааг харан санаа алдаад "Гоё гоё" хэмээн бувтнав.
Би түүний зуршилыг хараад арай хийн инээдээ бариад толгойгоо сэгсрээд " Энд үнэхээр хөгийн байна"
"Чамтай тусдаа ярьж болох уу?"
Ди бид хоёр зэрэг эргэж харахад Лиса бидний хажууд цэнхэр цагаан өнгө хосолсон хөгжөөн дэмжигчийн хувцастайгаа зогсож байв.
"Болно оо..." би ийн хэлээд дараа нь Ди-н асуусан төрхөнд мөрөө хавчин хариу өгөөд суудлаасаа бослоо.
Би түүнийг заалны нэг булан хүртэл дагаж ирээд баруун талын хөмсгөө асуусан маягтай өргөлөө.
"Чи намайг түүнд сайн гэдгийг мэдэж байсан." тэр буруушаасан маягтай ийн бувтнаад нүдээ зураас болтол нарийсгав.
Өлөгчин чинь,ямар хараал идмэр нь вэ?
"Сэүнийг хэлж байна уу?" түүнээс ийн лавлахад тэр маникюртай хумсаараа намайг хойш түлхэж би хэдэн алхам ухарлаа.
"Тийм ээ, муу маанаг өлөгчин минь. Сэүн!"
Лиса ийн шүдэн завсраа сийгүүлээд" Чи хувцасны шүүгээ лүү намайг түүнд сайн гэдгийг мэдсээр байж цуг ороо биздээ!"Би бүр шоок
Үнэхээр хөөрхөн зөөлхөн охин над руу яаж үзэн ядсан харцаар харж байгаад нь үл итгэн нүд минь өөрийн эрхгүй томорж эхлэв.
Нэг долоо хоног л өнгөрч байхад тэр надтай одоо энд нүүр тулаад зогсож байдаг.
"Юу ч болоогүй" би өөрийгөө ийн тодруулаад бууж өгч буй мэт гараа өргөлөө.
Үгүй яахав. Би түүний эрхтэнд хүрээд дараа нь цуг усанд орсон. Нээх том зүйл биш ээ.
"За яахав. Юу ч болоогүй гэж бодоё" дооглосон аятай ийн хэлээд "Гэхдээ чамайг түүнээс хол байгаасай гэж хүсэх байна."
Яг тэр үед надад сүртэй том асуудал шиг санагдсангүй. Би түүнийг...шүршүүрт болсон явдлаас хойш ер нь л тоохгүй байгаа.
Гэхдээ миний зөрүүд зан үүнийг хүлээж авахыг хүссэнгүй.
"Чи бараг л 90 паунд. Чи юу хийж чадах юм? Намайг зодох уу?"