Би өмссөн даашинзынхаа хормойг доош зулгаасаар Ди рүү харан толгой сэгсэрнэ.
"Би мэдэхгүй байна аа, хэтэрхий янхан шиг харагдаад байх шиг байна. Дээрээс нь би уригдаагүй шүү дээ!"
Харин Ди байшингийн урд зогсоод пир хийтэл инээх нь тэр. "Чи давгүй харагдаж байна аа!"
Кай-н маш том зүлгэн талбай дээр хөгжилдөж буй өсвөр насныханыг хараад гэдэс минь хүчтэйгээр өвдөх шиг болов. Ким Жунин эцэг эхийгээ томилтоор явсан хойгуур үргэлж л үдэшлэг зохиож байдаг нэгэн. Би үргэлж төвөгшөөдөг байсан бол Ди эсэргээрээ үргэлж оролцдог байв.
Ди-н харц зөөлөрч над руу хараад "Сонс хонгор минь, Крис үргэлж надтай үүнд ирдэг байсан. Би зүгээр л түүнгүйгээр муу охин байж чадна гэдгээ харуулахыг хүсэж байна. Ганцаардмал амьтан шиг харагдахыг хүсэхгүй байна. Өөрийн мэдэх хамгийн үзэсгэлэнтэй, намайг ойлгож чадах чамаас өөр хэнийг авчирах ёстой гэж?"
Би нүдээ нарийсгасаар "Битгий хэтрүүлээд бай" гэв. Тэр өөрийгөө өрөвдүүлэх гэж саяхан болсон салалтаа ашиглахыг хичээж байлаа. Би түүнд итгэхгүй байна.
"Ха-ши ,Бид аль хэдийн ирчихэж! БАС Сэүн удахгүй ирэх болохоор өшөө авахаа төлөвлөх хэрэгтэй"
Би санаа алдсаар чамархайгаа үрлээ. Өшөө авалт? У Сэүнээс үү? Энэ үнэхээр тэнэг санаа байна.Би яаж тэр эрэгтэйгээс өшөө авах юм?
"За яахав" гэсээр би үргэлжлүүлэн "Гэхдээ бид цаг хагас л энд байх болно" гэж бувтналаа.
"Энэ чинь л миний өлөгчин"тэр үргэлжлүүлэн машины хаалгаа нээн "Алив урагшаа!" Гэж хашхирав.
Ди-н хараал идсэн хадаасан өсгийт дээр арай хийн шагайгаа булгалчихгүйхэн шиг алхаж байлаа.
Нэрийг нь ч санахгүй байгаа дуунд алуулсан чихээ дарсаар "Хөгжим нь арай л чанга юм!" гэж Ди-д гомдолсон ч тэр миний бүдүүн өгзгийг багтаачихаар газар хайгаад завгүй байв.
"Тэр новш" түүний царай хувьсхийж "тэр аль хэдийн өөр охинтой болчихож."
Намайг үг хэлж амжихаас өмнө,тэр нэгэн танихгүй залууг өөрлүүгээ татаад үнсэлцээд эхлэв. Түүний нэрийг Жон гэдэг санагдаж байна. Би нэр цээжлэхдээ үнэхээр муу.
"Юу, би нөгөө явж уух юм авлаа шүү" би үнэхээр эвгүй байдалд орсноо мэдэж хойшоогоо удаанаар алхангаа ийн хэллээ. Ди над луу эрхий хуруугаа гозойлгосон ч нөгөө залууг явуулсангүй.Би Сэүн болон Лисатай(нүдэнд дулаахан, загварлаг урт улаан үстэй хөгжөөн дэмжигчдийн ахлагч) харц тулгарчихав.
Би та нарыг юу гэж бодож байгааг чинь мэдэж байна: Сэүн лүү битий ойртоорой Хасон мангар новш минь,Битгий тэг,янхан минь энэ чамайг асуудалд л оруулах болно.
Гэхдээ би өөр хэнтэй ярьж чадна гэж?Би зөвхөн Ди болон түүний өмнөх найз залуутай л найз байсан. Бусдаар би найзгүй. БАС би Ди-г тэр залуутай үнсэлцээд зогсож байхад хажууд нь байж чадах зоригтой хүн биш.
"Сайн уу!" Сэүний хажууд суусаар би тэдэнтэй мэндэлэв.
Намайг энд ирэхээс өмнө тэр их уйдсан харагдаж байсан бол одоо дээд зэргийн ууртай харагдаж байна.
Уух юмнаасаа балгасаар тэр "Тийм дээ, чи энд байх л байх" хэмээн бувтналаа.
Лиса үзэсгэлэнтэйгээр инээмсэглэн "Хасон байх аа?" гэсээр миний хажууд суув.
Би толгойгоо дохин"Тийм ээ" гээд түүн лүү инээмсэглэв.
Сэүн тэнгэр лүү харж хүндээр санаа алдав. "Гуйя,зүгээр л түүнийг авчихаж болдоггүй юм уу? Тэгчихвэл тэр намайг хараал идсэн ганцаараа байлгах болно."
"Цуглаарай хүмүүсээ!7 минут диваажинд байх цаг!"Кай гартаа нэг шил шар айраг барьсаар ийн хашхирлаа.
Сэүн босоод хүмүүс лүү явсан боловч Лиса над луу догдолсон шинжтэй хөмсгөө өргөн хараад байв.
"Би энчээнээ үлдвэл зүгээр гэж бодож байна" эв хавгүй инээмсэглэлтэйгээр түүнийг ятгах гэсэн оролдолго.
"Битгий инээдтэй юм яриад бай,хөгжилтэй байх болно оо!!" тэр охин ийнхүү орилсоор намайг чирээд цуглаан луу алхаж эхэллээ.
Би Ди-г хурц нүдээрээ олохыг хичээсэн ч чадсангүй. "Хараал ид"
Кай шар айрагныхаа шилийг голд тавиад бидэн лүү ширтэв. Энд 12 хүн тойрог болоод сууж байна.
Энэ чинь үнэхээр их тоо, Би сонгогдвол ямар хачин зүйлс болох бол?