1.🔹Түүний нүүр лүү цохиж болохгүй🔹

83 14 2
                                    

Ди-й өөдөөс минь өтгөн хар хөмсгөө өргөн хараад толгой сэгсрэн үл итгэсэн байдалтай "Охин минь, чамайг харахдаа л багахан царай цонхийсон байгааг чинь анзаарсан ч тийм муу гэж мэдсэнгүй."

"Би нухацтай байна, Ди" гэсээр би тавган дээрх хоолоо хий дэмий оролдонгоо үргэлжлүүлэн шүд зуун "Тэр миний өрөөнд байсан."

Ди дооглох мэт инээгээд толгойгоо эргүүлэн ганцаараа сууж буй Сэүн рүү харцаа чиглүүлэв.

"Өчигдөр шөнө тэр халуухан хараал идмэрийг чиний өрөөнд сууж байсан гэдэгт намайг итгэхийг хүсээд байгаа юм уу?"

Би толгой дохиод халааснаасаа замбараагүй хайнгадуу гараар бичсэн тэмдэглэлийг гаргаж ирлээ. "Түүнийг хэзээ явсныг мэдэхгүй, гэхдээ энийг хар."

Баярлалаа, Хани- С.

"Хани гэж ямар новш нь бэ?" Ди миний гарт байгаа цаасыг аван хараад асуух ба үргэлжлүүлэн "Бас яагаад ийм хөгийн муухай бичигтэй юм?"

"Би мэдэхгүй ээ, Ди. Энэ хамаагүй хэрэг." гэсээр би гараа өргөн сунайн чилээгээ гаргана.

Ди толгойгоо сэгсэрч, цаасыг ширээн дээр тавиад гарыг минь атган над руу хайхрамжгүй харцаар харан инээмсэглэв.

"Хонгор минь ..." Тэр хэлээд "Чамайг үнэн гэж бухимдаж байгааг мэдэж байна аа! Гэхдээ үлгэр ярих шаардлагагүй! У Сэүн өчигдөр шөнө өрөөнд чинь байсан байх боломжгүй, учир нь тэр Кайгийн үдэшлэг дээр завгүй байсан."

Би түүний атгалтаас гараа татаж аваад босож зогслоо. "Би үүнийг нотлох болно."

Ди-г өөр үг нэмж хэлэхээс нь өмнө би Сэүний ширээ рүү шийдэмгий алхан очсоор түүний хажууд суулаа.

Олон нүд намайг ширтэж байгааг мэдэрч байна. Сэүнийг ааштай байхад нь түүн рүү зориглон ойртох том толгойтнууд байдаггүй юм. Харин би тэр нь болчихлоо.

"С-Сэүн" гэж би хоолойдоо ямар нэгэн юм тээглэсэн юм шиг гацан хэлээд дараа нь хоолойгоо засан илүү өөртөө итгэлтэй өнгөөр "Сэүн" хэмээн нэрийг нь чанга дуудав.

Тэр толгойгоо дээш өргөх бөгөөд нарны шил зүүсэн байна. Магадгүй шартсанаасаа болсон биз. Түүнийг ажихад үс нь эмх замбараагүй, хөмхийгөө зуусан, бас гарын хурууны үенүүд нь няцарчхаж, өнөөдөр лав түүний хувьд сайхан өдөр биш байгааг нь би хэлж чадахаар юм.

"Чи хүрэмээ манай байшинд үлдээчихсэн."

Би түүнийг өнгөрсөн шөнийн дараагаар над руу инээмсэглэх байх гэж бодсон ч оронд уурлах нь тэр. "Хэн гээч новш нь бэ?"

🔸Муу залууг аврах нь🔸Where stories live. Discover now