Хэн нэгэн хүн нар мандах тэр мөчөөс эхлэн нар жаргах хүртэл ганцхан хаалгыг л тогшино. Тэр нэгний гараас цус урсах бөгөөд өвдөлт мэдрэх ч сөхөөгүйгээр хэдхэн үгийг л давтан хэлнэ.
" Жиминаа хаалгаа онгойлгооч! Гуйя!"
Тэр нэгэн үнэхээр ихээр уйлж, шархалж, өөрт нь итгээгүйд гомдоно.
Тэр дахин нэг удаа орилсон юм...
"Жиминаа! Хаалгаа онгойлгооч дээ! Гуйя! Жиминаа!"
Түүнийг харсан хүмүүс санаа зовсон харцаар түүнийг харна. Гэхдээ хэн нь ч ойртож зүрхлэсэнгүй.
Гэхдээ тэрэнд хүмүүсийн шивнээн дундаас Жиминий хоолой сонсогдох нь тэр.
"Жонгүгаа. Одоо явдаа. Тэгээд дахиж битгий ирээрэй. Гуйж байна."
Жонгүг сонссон дариудаа бүр ихээр уйлна.
"Жиминаа..."
Энэ удаад тэр дуугаан намсган маш зөөлнөөр итгэл найдвараа алдсан мэтээр хэлсэн юм.
"Жиминаа... Уучлаарай. Надтай уулзмааргүй байгаа бол би чамайг хүчлэхгүй ээ. Харин сүүлийн ганц удаа л царайг чинь хармаар байна... Гэхдээ чи гарч ирэхгүй бололтой. Гэхдээ би шантрахгүй ээ! Чи хэзээ ч гарч ирсэн би үүдэнд чинь байх болно."
Түүнийг ийн хэлэхэд аянга цахиж, бороо яг л хэн нэгэнд гомдон уйлж буй мэтээр маш хүчтэй орох нь тэнд байсан хүмүүсийг тарахад хүргэсэн юм.
Гэхдээ энэ нь Жонгүгт ямар ч хамаа байсангүй.
Тэр Жиминийг гарч ирээгүйд маш ихээр урам хугарч, зүгээр л хаашаа ч хамаагүй уйлсаар алхана.
Маргааш нь~
Жонгүг өчигдөрийн бороонд хэт удаан байснаас болж босч чадахааргүй болжээ.
Гэхдээ тэр очиж чадахгүй ч гэсэн түүнд мэссэж бичлээ.
Жонгүг
Жиминаа! Чи хаана байгаа юм бэ?Жонгүг
Яагаад утсаа авахгүй байгаа юм бэ?Жонгүг
Жиминаа. Чи надад сайн гэсэн хэр их сайн байсан юм? Би лав чамд үнэхээр их сайн. Гуйя Жиминаа! Хариу бичээчдээ!Жонгүг
Жиминаа! Чи зүгээр үү? Чамд ямар нэгэн юм болоо юу? Надад юу болсоныг хэлээчдээ!Жонгүг
Чи надад хэр их гомдсон юм? Чи надад үнэхээр их гомдсон юм байна тийм үү? Гуйя битгий уурлалдаа. Би маргааш очих болохоор гуйя хаалгаа тайлаарай!Маргааш нь Жонгүг дахин Жиминий гэрийн үүдэнд ирлээ. Бас л Жимин хаалгаа тайлсангүй.
Өдөр хоног өнгөрсөөр л нэг мэдэхэд бүхэл бүтэн сар өнгөрсөн байлаа.
Жонгүг тэрнийг гэртээ байхгүй байх гэж бодсоор удалгүй зөвхөн мэссэж бичиж эхлэв.
Жонгүг
Гуйя тэдний хэлсэн үг бүгд худлаа! Тэд зүгээр л чамайг надаас салгах гэж л тэгж хэлж байна шдээ! Гуйж байна. Жиминаа!Жонгүг
Зза. Уучлаарай Жиминаа! Би тэдэнтэй мөрийцсөн нь үнэн! Гэхдээ би одоо чамд сайн. Өөрөөсөө ч илүү сайн!Жонгүг
Гуйя. Жиминаа. Чи хаана байгаа юм бэ?Жонгүг
Жиминаа. Чи хоолоо сайн идэж байгаа биздээ! Эрүүл саруул байгаа биз дээ!Жонгүг өдөр болгон түүн рүү мэссэж илгээнэ.
Сар хоног ч маш хурдацтай өнгөрнө.
Жонгүг Жиминийг алга болсоноос хойш найзуудаасаа ч эцэг эхээсээ ч хөндийрсөн юм.
Гэхдээ Жонгүгт гэр бүл болон найзуудаас нь илүү Жимин л хэрэгтэй байсан юм.
Удалгүй 1жил өнгөрөв. Жонгүг энэ хугацаанд компани байгуулж, нэрийг нь "Park JK" хэмээн нэрлэсэн юм.
Жонгүг Жиминийг мартаагүй ч өөр эмэгтэйчүүдтэй уулзах битгий хэл ярьдагчгүй байв.
Мөн Жонгүг Жимин рүү мэссэж бичсээр л байсан юм.
Жонгүг
Жиминаа. Чи хаана байгаа юм бэ? Би Компани нээгээд чиний нэрээр нэрлэсэн. Би удахгүй бүр алдартай болоод чамайг хаана ч байсан намайг гэж танихаар тийм болноо. Чи тэр үед намайг хайгаад ирээрэй.Жонгүг
Жиминаа! Би чамд үнэхээр их хайртай. Энийг хэзээ ч битгий мартаарай!Чимми
Жонгүгаа. Баярлалаа!Ziak ingd mni bichver dusvaa. Ene hurtl hamt bsn humuustei byrlalaa 😍😍