5.Жон Чонло

236 39 19
                                    

Сүүлийн үед бороо их орж байгааг ч хэлэх үү ой мод бүхэлдээ манан татжээ.Би гадаах цэцэрлэгт зогсонгоо ойр хавирахаа ажиглан зогсоно.

Удахгүй дахиад л хар үүлсүүд цугларч бороо дахих орохыг илтгэх ч энэ надад хамаа байсангүй.Байшингийн арын цэцэрлэгээр алхаж тойрон хүрээлсэн гоёмсог цэцэгсийн харан алхлаа.

Өнөөдөр хийх ёстой ажилаа аль хэдийн хийчихсэн учраас ингээд явж байгаа нь энэ,гэхдээ сүүлийн үед бороо ингэж их ороогүй байсан бол би эдгээр цэцэгсүүдийг услаад зогсож байх байсан биз.Юутай ч гадаа жаахан зогсож байгаад дотогш ороход миний тавьсан дуу аль хэдийн дуусчихжээ.

Пянз тоглуулагчаа унтраагаад зурагт асаахад ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээнүүд болон болж өнгөрч буй мэдээ мэдээлллийн талаар гарч эхлэх ба хүчтэй борооны улмаас зарим замууд хаасан гэх нь сонстоно.

Үүнд яг миний байрлаж байгаа газрын зам саадалд орж долоо хоног замыг нь янзлах болсныг дурьдаж байв.Ойрын өдрүүдэд төврүү орох чухал зүйл байхгүй учраас мэдээгээ сольчхоод өөртөө хоол бэлтгэхээр бослоо.

Өчигдөрөөс хойш бие нэг л хүндүүртэй ч юмшиг,хөшүүн болчихож.Гэнэтийн хөдөлгөөн хийснээс болж ингэчихвүү аль эсвэл тухгүй байрлалаар унтаад ийм болчихсоныг мэдэх юм алга.Яг л ямар нэг зүйлд дарагдчихсан юмшиг,бие минь нэг л сонин байлаа.

Өдөр болгон хийдэг зүйлсээ хийсээр байгаад,бүх зүйлээ дуусгачихаад өрөөндөө зүүрмэглээд өгөв.Намайг унтаад сэрэхэд нар жаргахад хэдхэн цаг дутуу байсан ба аль хэдийн бороо зогсжээ.

Энэ том байшинг хүрээлсэн сүрлэг том хашаанаас гарч ойр хавиар ямар нэгэн айл байдаг эсэхийг харахад хэдхэн байшингууд харагдаж байв.Мэдээж эдгээр байшингууд бүгд эзэнгүй бололтой ямар ч хүн байгаа шинж алга.

Ганцаараа байгаад байхаар уйддаг юм хойно тийм ч их холдолгүй цааш алхаж үзтэл хүүхдүүдийн инээлдэх дуу сонсогдож нэгэн айл гэр бүлээрээ тойрон сууцгааж буй нь харагдана.

Ой мод хэдхэн алхаад л байдаг учраас энэ тэнд дээш нисэн өнгөрөх шувуудын чимээг сонсон,борооны чийг даасан сайхан үнэрийг мэдрэнгээ гадаа зогсохдоо сэтгэл минь тайвширч эндээс өнөөх амар амгалан байдлыг нь бага багаар мэдрэх шиг болж хэсэгхэн зуур эргэн тойрноо ажиглан зогсно.

"уучлаарай та энд амьдардаг юм уу?"

Хажуунаас гэнэт хүн дуугарч, цочсондоо унах шахав.

MUSTERY HOUSEWhere stories live. Discover now