4.Хүүхэлдэй

154 30 11
                                    

Энэ байшинд ганцаараа үлдэхдээ доторхыг нь ажиглаж бүтэн тойрч үзлээ.Ямартай ч булан бүрт улаан гэрэл анивчиж жижиг камерууд өлгөгджээ.

Яг намайг ингэж явааг мэдсэн мэт Синва гэх эмэгтэй утасруу минь залгахад аван ярив.

Синва-"Аль хэдийн камер олоод харчихдаг,гярхай юмаа"

Би юу гэж дуугарахаа мэдсэнгүй,тэгэхээр энэ камерын цанаас тэр намайг ажиглаж байгаа бололтой.Утасаа барьсан чигтээ өөдөөс харах камерлуу харав.

Синва-"Хамгийн том чухал зүйлээ хэлэхээ мартчихсан байна"

Би-"За..."

Синва-"Энд байх хугацаандаа яасан ч битгий доод давхрын зоорийн өрөөнүүдэд хүрээрэй,яасан онгойлгож,ойртож болохгүй ойлгосон уу"

Би-"Заа"

Синва-"Сайн санаж яваарай,хурууныхаа өндгийг ч битгий хүргээрэй"

Би-"З-за ойлголоо..."

Юу болоод надруу ингэж ширүүн хэлснийг мэдэхгүй ч "за"гэж хэлсээр тасаллаа.

Тэртээ тэргүй одоо тэр намайг ажиглаж байгаагаас хойш би тэр хэлээд байгаа газарлуу нь очиж болохгүй шүү дээ.Хэлсэнээр нь хийж,хэлснээр нь л энэ байшинд үлдэх хэрэгтэй.Тэгж байж л өрөө төлж,мөн сургалтын төлбөрөө ч олно.

Өглөө юу ч идэж чадаагүй учираас хөргөгч онгойлгов.Өөдөс идэж болох хүнсүүд дүүрэн харагдаж байсан учираас хачиртай талх бэлдэж болохуйц хэдэн зүйлс авлаа.

Талх шарагчинд,талхаа шарж байх зуур цонхоор гадаахыг тольдон харлаа.Үзэсгэлэнтэй ой модод,бас тэнгэр бороо орсноос үүдэж манан татсан байгаа учраас сайхан харагдаж байв.

Үнэхээр ийм том байшинд ганцаараа өдөр хоногуудыг өнгөрөөх эхэндээ надад сайхан санагдаж байгаа ч сүүлдээ яахыг мэдэхгүй байна.Магадгүй өдөр хоног өнгөрөх тусам энэ байшинд дасч,хийх ёстой зүйлсээ хийгээд яваад байвал цаг хугацаа хурдан дуусах байх.

Өөртөө бэлдсэн цайгаа ууж байтал аймшигтай хонхны дуу хажууд дуугарахад,ууж байсан аягаа хагалах шахлаа.

Дуугарч байгаа газарлуу очивол сэрүүлэгтэй цаг дуугарч байв.Түүний хажууд миний миний хийх ажлын жагсаалтыг биччихэж,тэгээд л ажлыг минь сануулах гээд ийм сэрүүлэг тавьсан байх нь.

Хурдхан шиг ширээгээ цэгцэлж гал тогоог янзалчхаад эхнээс нь байшингийн тоосыг арчиж өнцөг булан тохой бүрийг цэвэрлэж эхлэв.Ийм том байшинг ингэж цэвэрлэхэд дор хаяж хоёр цагаас доошгүй хугацаа орох юм.

MUSTERY HOUSEWhere stories live. Discover now