3.Эхний өдөр

178 33 11
                                    

Хэдийнээ дуртай байхаа больчихсон хүйт даасан,хоосон гэрийнхээ зүйлсүүдийг цэгцэлж нүүх бэлтгэлдээ орсоор өнөөдөр  лав нойртой хоносонгүй.

Миний өрөөнд тийм ч их нүсэр юмнууд байдаггүй учраас хэдэн хувцас шүүгээгээ янзлахад амар байлаа.Харин зочны өрөө болон аав ээжийн өрөөн доторх эд хогшил нилээн ихтэй учраас өдөржингөө эдгээрийг цэгцэлэв.

Ашгүй аз болж танил эгчийнхээ агуулахыг түрээслэхээр болон,гэрийнхээ ихэнх тавилгуудыг ачиж,цэгцэлж агуулахад нь хийчихээд гэртээ орж ирэн суулаа.

Одоо гэрт минь миний хэдэн үүргэвч тээштэй хувцаснуудаас өөр юм үлдсэнгүй.Тэд нарыгаа харан нэг санаа алдчихаад байрны эзэнрүү ярин нүүх болсоноо хэллээ.Магадгүй тэр өнөөдөр намайг нүүх гэж байгааг гадарласан байх л даа,өдөржингөө гэрийнхээ юмсыг зөөж явааг аль хэдийн харчихсан биз.

Байрны эзэн-"Одоо гучин минутын дараа очилоо,намайг хүлээгээрэй дээ"

Би-"Ойлголоо..."гэсээр утсан таслан түр нүдээ амрахаар сандалаа налан хэвтлээ.

Хүний амьдрал гэж үнэхээр сонин зүйл юм,ганцхан удаа амьдрах байж ийм их зүйл үзэж туулж,богинохон хугацаанд их зүйл өөрчлөгдөж байгааг харах надад нэг л хоосон хирнээ гунигтай байлаа.Үнэхээр бүх зүйл нүд ирмэхийн дотор өөрчлөгдөж миний гэх ертөнцөд надаас өөр хүн үлдээгүй байх шив.

Цаашид миний амьдрал яаж өөрчлөгдөхийг огт төсөөлж чадахгүй нь,ямартай ч одоо амьсгалж байна,бас амьдарч байна,болох зүйл болдгоороо болох биз...

Өглөөнөөс авхуулаад зөндөө зүйлс хийсээр байгаад ядарсандаа сандал дээрээ зүүрмэглээд өгөв,хаалга тогших дуугаар сэрэн онгойлготол байрны эзэн залуу байсан бөгөөд дотор орж ирлээ.

Байрны эзэн-"Үнэхээр нүүхээр шийджээ..."

Би-"Тиймээ..."

Байрны эзэн-"Тэгэхээр энэ хэдэн гэрээнүүд дээр гарын үсэг зурахад л болно,бас энэ банкны бичиг баримтууд"

Надад уртаас урт юм бичсэн банкны бичиг цаасууд болон,хэдэн хавтаснаасаа цаас гарган өгөлөө.Тэрэн дээр нь энэ байранд ямар ч хамааралгүй болсон гээд, гэрээний заалтуудыг нь уншиж байгаад гарын үсгээ зуран өгөв.

Би-"Болчихлоо..."

Байрны эзэн-"Энэнээс өөр байр олоод амьдарах гэж байгаа юм уу?"

Би-"Тийм болоод л нүүж байна"

Байрны эзэн-"Чамд тэгээд орон байр авах мөнгө байгаа гэж үү,ганцаараа өөрийгөө аргалж арай гэж амьдрах хэцүү байгаа биздээ?"

MUSTERY HOUSEWhere stories live. Discover now