2-Шинэ ажил

230 43 19
                                    

Явуулсан хаягийг нь хартал миний мэдэхгүй хол газар байж таарав.Юутай ч интернетээс байршлыг нь хайгаад олчих болохоор тийм ч санаа зовсонгүй.

Гэхдээ л би одоо хүртэл итгэж өгөхгүй байх юм,ямар зүйл хийлгэх болоод гурван сая вонны цалинтай байгаа юм бол доо?мэдэхгүй л юм...юутай ч очоод үзэх хэрэгтэй,юуны магад шүү дээ...

Өглөө эрт босчихсон болохоор хий дэмий зурагтаар хөгжөөнт нэвтрүүлэг үзэн,өөртөө идэж болох зүйл бэлдлээ.

Аав ээж надаас явснаас хойш би барагтаа л тийм ч сайн юм идэж чадахгүй байгаа,хоолны дуршил минь гэнэтхэн буурсан гэх үү дээ.

Нар гэрт маань тийм ч сайн тусдаггүй юм,цаашаагаа харсан цонхтой болохоор хааяа л  нарны туяа гэрт минь тусдаг.Хөшигөө нээчихээд цонхоо онгойлгоход доогуур ажилдаа явж байгаа хэд хэдэн хүмүүс харагдаж,гудамжны буланд хог шүүрдэх ганц хүнээс өөр зүйл харагдсангүй.

Өнөөдөр очиж уулзах ёстой ажил маань 10 цагаас гэсэн болохоор би одоохондоо хийх юмгүй, өглөө эрт босчихсон болохоор хий дэмий байж суугаа нь энэ.Ингээд ганцаараа амьдрах болсноос хойш гэртээ ганцаараа унтахаас ч айдаг болчихсон.

Өглөөний цайгаа уучхаад өрөөндөө орон хэдэн эмхэлж тавих ёстой зүйлсүүдээ цэгцлэн сууж байтал хаалга тогших чимээ гарлаа.Арай өнөөх ааш муутай байрны эзэн залуу ийм эрт өрөө нэхэж орж ирмээргүй л юм гэж бодсон танихгүй хүн байж таарав.

"Хэн бэ?"би дурангаараа харан хаалганыхаа цанаас хэллээ.

"Захиалгын бараанаас явж байна,та бараа захиалсан уу?"

"Үгүй ээ айл андуурсан байна"би ингэж хэлэхэд тэр хэсэг үүдэнд минь зогсоор л байв.

Явах болвуу гэтэл дахин тогших нь тэр.

"Уучлаарай 613 тоот аль юм бол би хайгаад олдоггүй ээ..."

613? Энэ чинь манай дээд айлын эзэнгүй айл шүү дээ,анх энэ байранд ирэхэд оршин сууж байсан эздүүд нь амиа хорлочихсон гээд ямар ч хүн амьдарч түрээсэлдэггүй байсан юм,шинэ хүн нүүж ирсэн бололтой.

"Дээд айл..."би ингэж хэлчхээд явлаа.Цагын зүү 7 цаг тавин таван минутыг заана.Юутай ч өнөөх ажлын зарын ярилцлаганд орох цаг болоогүй болохоор энэ тэндэх зүйлээ цэгцэлж тавьчихаад, цагаа дөхөхийн алдад өөрийгөө бэлдэн гарлаа..

Намайг гарахад хаалга дээр минь төлбөрийн бичиг гээд хэд хэдэн зүйлс наалдсан харагдаж,хуулж авч гэртээ оруулчихаад цахилгаан шатыг хүлээх зуур хаа нэгтээгээс сонин дуу авиа гарах нь сонсогдож,айсандаа шуудхан суув.

MUSTERY HOUSEWhere stories live. Discover now